Оросын томоохон уул уурхайн, төмрийн компани болон
Мечет Хятадын төрийн эзэмшлийн төрөм, гангийн Baosteel Resources корпорацтай
хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдлээ.
2016 оны 4 сараас 2017 оны 3 сар хүртэл хугацаанд Мечет
Нерюнгрид дах ил уурхайгаас Хятадын компанид 960,000 тонн хүртэл өндөр чанартай
коксжих нүүрсийг нийлүүлэхээр болсон байна.
Эдгээр нүүрсний ихэнх хэсгийг Мечетийн өөрсдийх нь худалдааны
постоос ачигдах аж. Харин нүүрсний үнийг сарын давтамжтай тогтоох юм байна.
Мечетийн гүйцэтгэх захирал Олег Корцов “Бид Baosteel ресурстай
хэлэлцээнд хүрлээ. Ирээдүйд уг компанитай хийх хэлцлээ улам сайжруулж, Якут
болон Оросын зүүн хязгаар дах коксжих нүүрсний гол нийлүүлэгч болохоор төлөвлөж
байна. Baosteel ресурс нь Хятадын нийт
экспортын 30 хувийг бүрдүүлдэг зах зээлийн гол тоглогчдын нэг юм.” гэж хэлсэн байна.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn