Ivanhoe Mines компанийн хувьцааг эзэмшснээс хойш бараг 10
жил өнгөрсний дараагаар Rio Tintо компани одоогийн
Turquoise Hill Resources компанийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх боломжийг судалж
байгаа аж.
Түүхий эд болон капитал
хөрөнгийн үнийн уналттай байгаа цаг үед зэсийн ордын хувь эзэмшлээ нэмэгдүүлэх
сонирхол компанийн хувьд туйлын өндөр байж болох юм. Rio-н 50.79%-г эзэмшдэг Turquoise Hill компанийн
хувьцааны ханш сүүлийн 7 жилийн хугацааны доод цэгтээ хүрсэн нь үлдсэн хувьцааны
үнэлгээ 2.3 тэрбум ам.доллар /3.2 тэрбум $/ болжээ.
Turquoise
Hill компани Монголын алт зэс, мөнгөний орд Оюу Толгой төслийн 66 хувийг
эзэмшдэг ба Deutsche банкны аналист Paul Young “далд уурхайн хөгжүүлэлт
хийгдээгүй байгаа дэлхийн хамгийн сайн төсөл, хамгийн сайн капитал хөрөнгө” гэж
мэдэгджээ.
Тус
зэсийн орд дахь Рио-н эзэмшил 33 хувь болж байгаа бөгөөд компанийн хамгийн
өндөр өсөлт үзүүлэх магадлалтай хувьцааны тоонд орж байгаа аж. Хамтын эзэмшлийн
компани дахь хувиа нэмэгдүүлэх нь санхүү болон бусад талын дотоод мэдээллийг
сайн мэдэхийн хувьд компанид эрсдэл багатай хэлэлцээр болох юм.
Goldman Sachs-н банкир Luke
Gordon Rio-н эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх хэлэлцээрт оролцож байгаа гэсэн
мэдээлэл гарсан ч Fairfax Media тус мэдээг няцаасан байна. Rio Tinto
компанийн
зүгээс ч тайлбар хийгээгүй аж.
Зарим
шинжээчдийн үзэж байгаагаар 2015 оны 5-р сард Монголын Засгийн газар далд
уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэж 12-р сард 4.4 тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалт хийгдэх болсон зэрэг нь компанийн хувьцааны ханшийг өсгөх гол
хүчин зүйлс аж.Энэ онд Монгол улсын парламентийн сонгууль болох
учраас Rio Тинто
компанийн зүгээс сонгуулийн үр дүн гарсаны дараагаар тус хэлэлцээрийг хийх
сонирхолтой байж болох юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn