Moody’s: Монголын Банкны системийн төлөв сөрөг хэвээр байна

Олон улсын үнэлгээний Moodys агентлагийн мэдээлж байгаагаар Монголын банкны системийн үйл ажиллагааны орчин сорилт ихтэй, өөрийн хөрөнгө болон активын чанар муудаж байгаа, эх үүсвэр, хөрвөх чадвар хүнд хэвээр байгаатай холбоотой хэтийн төлөв нь 2013 оноос хойш өөрчлөгдөөгүй сөрөг хэвээр байна.

“Монголын эдийн засгийн өсөлт сэргэх хандлага байгаа ч үйл ажиллагааны орчин банкны системд сорилт өндөртэй хэвээр байгаа бөгөөд эрсдэл нь улам нэмэгдэж байна. Ялангуяа Макроэдийн засгийн бодлого чангарч байгаа, бодит хүүний түвшин өссөн зэргээс дотоодын эрэлт нь бага хэвээр байхаар байна. Банкны системийн бас нэг томоохон эрсдэл нь хэрэглээний үнийн хурдтай бууралт, Хятадын эдийн засгийн сааралт юм.” хэмээн Moody's-н шинжээч Пак Хюн Хи хэлсэн.
Монголын банкны салбарын төлөвийг тодорхойлохдоо Moody's дараах 5 гол үзүүлэлтийг ашигласан.

Үйл ажиллагааны орчин - Буурч байгаа
Хөрөнгийн чанар, өөрийн хөрөнгө - Буурч байгаа
Эх үүсвэр, хөрвөх чадвар – Тогтвортой
Ашигт ажиллагаа, үр ашигт байдал - Буурч байгаа
Системийн дэмжлэг - Тогтвортой

Moody's үнэлгээндээ нийт арилжааны 14 банкнаас 8 мөн Хөгжлийн банкийг оруулсан. Үнэлгээнд орсон арилжааны банкууд нь 2014 оны эцсийн байдлаар банкны системийн нийт зээлийн 90 хувь, нийт хадгаламжийн 87.6 хувийг тус тус эзэлж байсан. 



Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn