Mongolian Mining Corp 200 сая ам.долларын зээлийнхээ үндсэн төлбөр болон хүүний төлбөрийг цаг хугацаанд нь төлөх
боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд мөн бондын төлбөрийг хугацаанд нь төлөх
боломжгүй болсон тул дефольт болсоноо зарлажээ. Үндсэн зээлийн хүүний төлбөрийг
03-р сарын 14-нд төлөх байсныг хойшлуулан 03.22-нд болгосон байсан ч
барагдуулах боломжгүй болсон байна.
Тус
компанийн төлөх боломжгүй болсон зээлийг 2014 оны 3-р сард BNP Paribas SA болон Хятадын Арилжааны Банкнаас
авсан бөгөөд одоогоор тус зээлдэгч нараас төлбөрөө нэн даруй төлөхийг шаардсан
мэдэгдэл компанид ирээгүй байна.Үйл
явдалтай холбогдуулан 600 сая ам.долларын 8.875 хүүгийн түвшинтэй бондын төлөлт
дээр ч дефолт үүсч байгаа аж. Компанийн зүгээс зээлдэгч нартай зээлийн хугацааг сунгах “форбиранс гэрээ” байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Түүхий
эдийн үнийн уналт тохиож 1999 оноос хамгийн бага түвшиндээ очсон байгаа цаг үед
дэлхийн уул уурхайн компаниуд бэлэн мөнгөний хомсдолд орж сүүлийн 5 жилийн
хугацаанд нийт үнэлгээ нь 60%-р буурчээ. Хятад улс дахь гангийн үйлдвэрлэлийн
бууралтаас шалтгаалан Berau Coal Energy, Winsway Enterprises Holdings Ltd болон
Hidili Industry International Development Ltd зэрэг Азийн томоохон компаниуд
зах зээлээс босгосон долларын бондын төлбөрөө төлөх чадваргүй болоод байгаа аж.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn