2015 оны 4-р улиралд Korea
Invesmtent корпораци Turquoise Hill Resources
компани дахь эзэмшлийн хувиа 369.3%
нэмэгдүүлсэн байна. Тус фирм энэ хугацаанд 536,600 хувьцааг нэмэлтээр авч
компанийн 681,900 хувьцааг эзэмшихээр болжээ. Ингэснээр өнгөрсөн оны эцэст Turquoise
Hill Resources дахь Korea Investment корпорацийн нийт үнэлгээний дүн 1.7 сая ам.доллар хүрсэн
байна. Мөн Hexavest Inc компани
өөрийн эзэмшлийн хувьцааны тоог 371,966 нэмж аван 48.3% нэмэгдүүлж TRQ компанийн 2.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 1,141,740
хувьцааг эзэмшихээр болсон юм.
Өнгөрсөн Мягмар гаригт
Turquoise Hill Resources ltd компанийн хувьцаа 1.971%-р буурч 2.735 ам.долларт хүрсэн
бөгөөд нийт 2.3 сая хувьцаа арилжаалагджээ.Хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ
5.50 тэрбум ам.доллар, P/E харьцаа үзүүлэлт
19.536 байгаа аж. TRQ-н хувьцааны ханш жилийн
доод түвшин 1.55 ам.доллар, дээд түвшиндээ 4.74 ам.доллар хүрч байжээ. Мөн 50
өдрийн ханшийн дундаж түвшин 2.21 ам.доллар, 200 өдрийн дундаж 2.53 ам.доллар
байна.
Үүнээс гадна TD
Securities компани TRQ-н хувьцааны багцаа нэмэгдүүлж хувьцаа худалдан авах
хүлээх төлвийг худалдан авах болгож өөрчилсөн байна. Ханшийн одоогийн төлөв “Хүлээх” байгаа
бөгөөд ханшийн таамаглалын утга 5.67 ам.доллар байна.
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn