Kincora
Copper компани одоогийн эзэмшиж байгаа хоёр
төслийн багц дээрээ нэмээд шинэ алтны төслийн лизенцээ авч ажлаа эхлүүлж байгаа
аж. Компанийн Улаан худагт шинээр авсан лиценз нь Рио Тинтогийн хэрэгжүүлж буй
Оюу Толгойн ордоос 15 км зайд оршдог байна. Тусгай зөвшөөрөл авсан орд газарт нэмэлт
хайгуулын ажил явуулж 2%-н зэс, 0.25 гр.тн алтны нөөцийг илрүүлжээ.
Мөн
компанийн зүгээс ирээдүйн компанийн баримтлах стратегийн талаараа хамгийн том
хувьцаа эзэмшигч болох Origo Partners болон
ТУЗ-н гишүүдтэй гэрээ хэлэлцээр хийж байгаа аж. Гурван талын гэрээний дагуу
дансандаа ойролцоогоор 400-500 мянган ам.долларын бэлэн мөнгийг байршуулснаа
мөн мэдэгджээ. Гүйцэтгэх захирал Sam Spring мэдэгдэхдээ өрөмдлөгийн ажлыг дараагийн шатанд хийхээр
төлөвлөсөн аж. Мөн тэрээр Бидний шинээр лиценз авсан Улаан худгийн орд нь
геологи болон дэд бүтцийн ашигтай байрлалд байгаа нь давуу тал болно гэсэн
байна. Тус лиценз нь жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд маш бага капитал хөрөнгө
оруулалт шаардахаар байгааа аж.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn