Уул уурхайн томоохон компани
болох Glencore нь түүхий
эдийн үнийн уналтаас шалтгаалж өнгөрсөн жил 4.96 тэрбум ам.долларын цэвэр
алдагдлыг хүлээсэн. Компани 2014 онд 2.3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай
ажилласан юм.
Группийн хэмжээнд зэс, никел болон нүүрсний олборлолтоо бууруулсан,
түүхий эдийн үнэ бага түвшинд байсан зэргээс хамаарч орлого нь 23 хувиар буурч
170 тэрбум ам.долларт хүрсэн байна.
"Швейцарт
байрлах төв салбарын зүгээс группийн санхүүгийн байдлыг
сайжруулахын тулд анх төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгийг зарах болсноо
мэдэгдсэн."
Өнгөрсөн оны эцсийн байдлаар компанийн
цэвэр өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурч 25.9 тэрбум ам.доллар
хүрсэн хэмээн компанийн зүгээс мэдээлсэн. 2015 оны 6 дугаар сарын 30 байдлаар Glencore-н цэвэр өр 29.6 тэрбум
ам.доллар байсан юм. Компанийн удирдлагууд энэ жил
4-5 тэрбум ам.долларын хөрөнгийг зарж, цэвэр өрийн хэмжээг 17-18 тэрбум
ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Хуучин зорилго нь 2016 оны эцэс гэхэд цэвэр
өрийн хэмжээг 18-19 тэрбум ам.долларт бууруулах байсан юм.
"BHP
Billiton PLC, Freeport McMoRan Inc., Rio Tinto PLC, Vale SA зэрэг бусад
томоохон уул уурхайн группүүд Glencore
шиг шийдмэг арга хэмжээ авах төлөвтэй байна."
Үүнээс гадна тэд ногдол ашгийн
хэмжээг багасгаж, хөрөнгийн зарцуулалтын хэмжээг бууруулж байна. Хөрөнгөө
зарах, зардлаа багасгах, өр төлөлтөө нэмэгдүүлэхэд чиглэж ажилласнаас хойш компанийн хувьцаа оны эхлэлтэй
харьцуулахад 47
хувиар өсөөд байгаа юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn