Хятадын түүхий нефтийн үйлдвэрлэл 2016 онд 5 хувиар буурна.ПетроЧина /PetroChina (NYSE:PTR)/ компанийн түүхий нефтийн үйлдвэрлэл 2016 онд 2.7 хувиар буурахаар байгаа тухай тус компаниас мэдээлсэн байна. Тус компанийн түүхий нефтийн үйлдвэрлэл сүүлийн 17 жилд тасралтгүй өсч байсан бөгөөд энэ удаагийн үйлдвэрлэлийн бууралт нь дэлхийн зах зээл дээрх үнийн уналттай холбоотой байна. Хуучин ашиглагдаж байсан үйлдвэрлэлийн зарим талбай нь өнөөгийн үнийн түвшинд эдийн засгийн үр ашиггүй буюу зардлаа нөхөх боломжгүй болжээ. Тус компани нь 2015 онд өдөрт дундажаар 4.3 сая баррель нефт үйлдвэрлэж байсан нь 2014 оны дундажаас 2.8 хувиар өндөр байжээ.
Газрын тосны эрэлт 2015 оонд 1.2 хувиар өсчээ.
Шинэ машины борлуулалт удааширч байна.

Хятад улсын газрын тосны үйлдвэрлэл энэ онд 5 хувиар унахаар байгаа тухай ПетроЧина компанийн шинжээчид таамаглаж байна. ПетроЧина компани нь энэ онд зардлаа хэмнэх бодлого баримтлаж байгаа бөгөөд 2016 оны капиталын зардлаас 2015 оны түвшнээс 5 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн байна.
Хятад улс нь 2015 онд өдөрт дундажаар 6.7 сая баррель түүхийн нефт импортлодог байсан нь 2014 оны түвшнээс 9 хувиар өндөр байна. Хятад улсын нефтийн импортын нэлээд хэсэг нь стратегийн нөөц бүрдүүлэх / Strategic Petroleum Reserve (NYSE:SPR)/ зорилгоор импортлогдож байна. 2015 онд тус улсын Нефтийн Стратегийн Нөөц нь 100 сая баррелиар нэмэгдсэн байна. Харин 2016 онд нөөц нэмэгдүүлэх зорилгоор 60 сая баррель нефт импортлохоор төлөвлөж байна.
Хэрэглээ
Хятад улс нь дэлхийн газрын тосны гол хэрэглэгч орон боловч тус улсын нефтийн хэрэглээний өсөлт сүүлийн үед саарч байна. Цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээ 2015 онд дөнгөж 1.2 хувиар өссөн байна. Газолиний хэрэглээ 2015 онд 7 хувиар өссөн бол дизелийн хэрэглээ 3.7 хувиар буурчээ.
2005 оноос 2014 он хүртэл Хятадын машины борлуулалт жилд 20 орчим хувиар өсч байсан нь дэлхийн хамгийн том машины зах зээл болоход нөлөөлжээ. Гэтэл 2015 онд машины борлуулалт 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид 2020 он хүртэл жилд дөнгөж 3-5 хувиар өсөхөөр хүлээгдэж байна.
Бээжин хотын агаарын бохирдол хяналтаас гарч байгаатай холбоотойгоор Хятад улсын хотуудад машины зөвшөөрөл (дугаар олголт) авахад маш их зардалтай байхаар зохицуулалтууд хийгдсэн байна.
Цаашид Хятад улс нь цахилгаан машины төв болохоор ажиллаж байна. Засгийн газраас машины утааны ялгаруулалт дээр Европоос хатуу стандарт хэрэгжүүлж эхлээд байна. Ши Жинпин Ерөнхийлөгч нь цахилгаан машины үйлдвэрлэлийн стратегийн санаачлага гаргаад байна.
Дүгнэлт
Хятадын түүхий нефтийн үйлдвэрлэлийн бууралт нь дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас үүдэлтэй байна. Нийт үйлдвэрлэл нь 5 хувиар буурахад өдрийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 215,000 баррелиар буурахаар байна. Хэрэв эрэлт нь энэ онд дахин 1.2 хувиар өсвөл өдрийн импортын хэмжээ нь 350,000 баррелиар нэмэгдэхээр байна. Нефтийн Стратегийн Нөөцийн өсөлтийг 30 сая барреллиар бууруулбал энэ нь өдрийм импортыг 83,000 барреллиар бууруулахаар байна. Өөрөөр хэлбэл, импорт нь цэвэр дүнгээр 260,000 баррель орчмоор нэмэгдэх буюу 2015 оны түвшнээс 4 хувиар өсөхөөр байна.
Эгүлэ
Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа
хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн
мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn