Сөрөг хүү, эрсдэлтэй туршилт

Томоохон эдийн засаг бүхий орнуудын төв банкуудыг "Бодлогын өөр арга хэрэгсэлгүй, аргаа барлаа" хэмээн дүгнэх боллоо[1]

Европын төв банк 2016 оны 4 сард хадгаламжийн хүүгээ -0.4 хувьд хүргэсэн. Япон, Швейцар болон хэд хэдэн Европын орнууд мөн хүүний түвшингээ 0 хувиас бууруулсан.


Эдгээр орнуудад банкинд хадгаламж байршуулснаар мөнгө төлнө гэсэн үг. Яагаад?
Төв банкуудын гол зорилго нь эдийн засгийн тогтворжуулах. Үүнийг дараах 2 аргаар хийдэг:
·         Банкуудад зээл олгохдоо тогтоодог хүүний түвшинг удирдах
·         Эдийн засаг зах мөнгийг удирдах

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг өндөрөөр хүлээхээ больсон.
Санхүүгийн хямралаас хойш хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт төдийлөн сайнгүй байна. Тиймээс төв банкууд дээрх 2 аргуудыг ашиглан эдийн засагт дэмжлэг үзүүлэхийг хичээж байна.

Бизнесийнхэн болон өрх гэрүүд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээ больсон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхижилт зогссон гэсэн үг. Төв банкуудын хүүг 0 хувиас бага түвшинд бууруулснаар зээлийг хүүг бууруулж, зах зээл дах мөнгийг нэмэгдүүлсэнээр эдийн засгийн өсөлтийг дэмжиж юм.


Мөн түүнчлэн...
Төв банкууд эдийн засгийг дэмжихийн тулд өөр шинэ аргуудыг хайсан. Төв банкууд эдийн засаг руу шууд мөнгө нийлүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өөрийн баланс дээр хөрөнгө худалдаж авч оронд нь мөнгө нийлүүлсэн.


Мөнгөний уламжлалт бус арга (Quantitative easing)
Энэ бодлого нь бизнес эрхлэгчид болон өрх гэрийн хэрэглээ, хөрөнгө оруулалт хийхэд өртөг багатай болгож улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой. Гэхдээ энэ аргыг хязгаарлагдмал хүрээнд нөлөөлсөн гэж үздэг. Хүүний түвшинг бууруулж уламжлалт бус бодлого хэрэгжүүлснээс хойш эдийн засгийн өсөлт хурдасаагүй гэж үздэг.


Үүнээс цааш... 
Төв банкууд хүүг тэгээс бага түвшинд бууруулсан нь арилжааны банкууд хөрөнгөө нөөцлөхөөс илүү зээл олгож гэж найдаж байна. Мөн уламжлалт бус бодлого үргэлжилж байна. 

Хөгжингүй орнуудад эрэлт төдийлөн нэмэгдэхгүй байна. Төв банкуудын зүгээс дээрхээс өөр бодлогын боломжит хувилбаргүй болох вий гэж санаа нь зовцгоож эхэлсэн. Ийм нөхцөл байдал эдийн засгийн түүхэнд тохиож байгаагүй. Одоогоор арилжааны банкууд сөрөг хүүний зардлыг бизнес эрхлэгчид болон өрхөд үүрүүлээгүй байна. Хэрэв арилжааны банкууд зардлаа шилжүүлбэл юу болох нь тодорхойгүй.

Харин Монголын хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд, ханшийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ огцом өсгөсөн нь хэр оновчтой шийдвэр байсан вэ? Уг арга хэмжээ хэр нөлөөтэй байсан уу? Бидэнд бодлогын өөр арга хэрэгсэл үлдсэн үү? Дараагийн нийтлэлүүдээр эдгээр асуултанд хариулахыг зорих болно. 






Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.





Эгүлэ Капитал
research@egulecapital.mn