Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний боломж

Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг(ОУСЭХА), Монгол Улсын Эрчим хүчний яамнаас хамтран боловсруулсан “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг танилцууллаа.
Тус тайланд дурьдсанаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын хооронд хил дамнасан томоохон эрчим хүчний корридорыг бий болгох боломжтой аж. Мөн Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15,000 террават*цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой байна.
Монгол Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт)бөгөөд энэ нь дотоодын эрчим хүчний нөөцийг бүрэн хангаад зогсохгүй асар их эрчим хүчний экспорт бий болгох боломжтой юм.Ойрын арван жил бол Монгол улсын говь нутгийн нар, салхины асар нөөцийг ашиглаж эхлэх хугацаа болох юм.
Монгол Улс одоогийн байдлаар хэрэглэж буй эрчим хүчнийхээ ердөө 7 хувийг усан цахилгаан станц буюу сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2023 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 20%-д, 2030 онд 30%-д хүргэх зорилт тавьжээ.


“Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж ногоон хөгжлийг бий болгохоор хатуу зогсож байгаа улс юм. Нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөө Монгол ашигласнаар тогтвортой хөгжлийг бий болгох дотоодын хөрөнгөтэй болж, ард иргэд, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй үр шимийг хүртэх бүрэн боломжтой юм” гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Аднан З.Амин мэдэгджээ.




Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.



Эгүлэ Капитал
research@egulecapital.mn