Их
Британи 1
дүгээр сард
680,060 тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 77 хувиар, 12 дугаар сарынаас 39 хувиар
тус тус огцом буурч, сүүлийн 7 сарын хамгийн бага түвшинд хүрээд
байна. Гаалийн мэдээллээр ихэнх нийлүүлэгчдээс ирэх тээвэрлэлт буурснаас шалтгаалсан аж.
Өнгөрсөн оны
9 дүгээр сард хамгийн сүүлд импортын нүүрсний хэмжээ 1 сая тонноос бага түвшинд хүрсэн. Их Британийн засгийн газраас 2015 оны 4 сард “нүүрстөрөгчийн
үнийн дэмжлэг”-н хэмжээг 2 дахин өсгөснөөс хойш
нүүрсний өрсөлдөх чадвар буурч, импорт нь багассан.
2015 онд нийт
17 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 48 хувиар бага
үзүүлэлт юм. Цаашид 2016
онд эрчим хүчний нүүрсний импорт улам буурах төлөвтэй байгаа ба хэд хэдэн
нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг хаахаар байна. Тухайлбал 2015 оны 11
сараас 2016 оны 3 сарын хооронд нийт 5 нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг
хаасан.
1 дүгээр сард
Колумб 433,523 тонн нүүрс Их Британид экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар, 12
дугаар сараас 41 хувиар буурч, сүүлийн 4 сарын хамгийн бага түвшинд хүрсэн. Харин
Оросоос 166,152 тонн нүүрс импортлосон нь өмнөх оны мөн үеэс 89 хувиар буурч
мөн сүүлийн 4 сарын хамгийн бага түвшинд хүрсэн бол АНУ болон Өмнө Африкаас
нүүрс импортлоогүй байна.
Эх сурвалж: en.sxcoal.com
Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn