Хятад эрчим хүчний салбарын 5 жилийн шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна

Хятадын Эрчим хүчний салбарын 13 дах 5 жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулж дууссан ба энэ оны эхний хагаст эцэслэн баталж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Хятадын Үндэсний эрчим хүчний удирдлагын (ҮЭХУ) албаны хүмүүс мэдээлсэн байна.
ҮЭХУ-н Хөгжил төлөвлөлтийн албаны дэд дарга He Yongjian хэлэхдээ Бид удахгүй эрчим хүчний салбарын ирэх 5 жилийн төлөвлөгөөний төсөлд санал авч дуусаад төрийн зөвлөлд өргөн барина. Төлөвлөгөө оны эхний хагаст хэрэгжихээр хүлээгдэж байна гэсэн байна.
Түүний хэлж буйгаар бүтцийн шинэчлэлтээр одоогоор илүүдэх хүчин чадал, нийлүүлэлттэй байгаа зарим уламжлалт эрчим хүчний аргуудын эзлэх хувийг бууруулж илүү чанар, үр ашигт суурилсан байдлаар эрчим хүчний салбарын хөгжүүлнэ. Ирэх 5 жилийн тэргүүн зорилго нь илүүдэл олборлолт, нийлүүлэлтийг бууруулах гэж тодорхойлсон. Шинэ төлөвлөгөөгөөр өндөр нийлүүлэлттэй байгаа уламжлалт эрчим хүчний эх үүсвэр болох нүүрс, дулааны эрчим хүч, химийн бодис, газрын тос боловсруулалтын олборлолтыг хамгийн багадаа 3 жил зогсоох юм. 
2020 он гэхэд Хятадын эрчим хүчний эрэлт 4.85 тэрбум тонн энгийн нүүрс хүрэхээр байгаа аж. Үүнд 4.05 тэрбум тонн чулуун нүүрс, 590 сая тонн газрын тос, 350 тэрбум куб метр байгалийн хий, 750 сая тонн нүүрстэй тэнцэх сэргээгдэх эрчим хүч багтсан.
Мөн He Yongjian дурдсанаар илүүдэл нийлүүлэлтийн бууруулахаас гадна бүтцийн өөрчлөлт хийхэд томоохон сорилтуудтай тулгараад байгаа аж. Одоогийн цахилгаан эрчим хүчний систем нь хэрэглээний оргил үеийн эрэлтийг хангахын тулд хүчин чадлыг бууруулах шаардлагатай ба улмаар сэргээгдэх эрчим хүчний чадлыг хязгаарлах болж байна. Хязгаарлалт нь цаашид сэргээгдэх эрчим хүч болох салхи, ус болон цахилгаан станцын хөгжилд саад болж байна. Гэхдээ салхин цахилгаан станцын нийт гарцыг 5 хувийн түвшинд хязгаарлалтыг байлгах нь боломжийн түвшин гэж үзсэн. Зарчмын хувьд ашиглалтын түвшингээс даваад байгаа бүс нутагт ирэх 5 жилд шинээр төсөл хэрэгжүүлэхгүй аж.
Хятадын эрчим хүчний уламжлалт арга дээрх сууриа өөрчлөхөөр хүчин чармайлт гаргаж байгаа ба сэргээгддэг эрчим хүч буюу салхи, нар ус болон цөмийн цахилгаан станцыг нэмэгдүүлж одоогийн бүтцийг тэнцвэржүүлэх нь 13-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилго хэмээн тодорхойлсон.


Эх сурвалж China Daily


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.



Эгүлэ Капитал
research@egulecapital.mn