Хятад эдийн засгийн сааралтын эсрэг авах 5 жилийн төлөвлөгөөгөө баталлаа

Хятадын хууль тогтоогчид 3 сарын 16 нд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016-2020 оны төслийг баталлаа. Уг төсөлд дурдсанаар ирэх 5 жилд Хятадын эдийн засгийн жилийн өсөлт дунджаар 6.5 хувь байх аж.

Хятадын ардын их хурлаар хэлэлцсэн 5 жилийн төлөвлөгөөнд нийт хууль тогтоогчдын 97.27 хувь буюу 2,778 нь саналаа өгсөн байна.
Хятад 2020 оныг Зуун зорилт-н жил хэмээн тодорхойлсон. Тодруулбал, 2021 онд болох Хятадын Коммунист намын 100 жилийн ойгоос өмнө чинээлэг нийгмийг бий болгох, ДНБ болон нэг хүнд оногдох орлогыг 2010 оны түвшнөөс 2 дахин өсгөх зорилго тавьсан.
5 жилийн төлөвлөгөөний зорилго нь дунд–өндөр түвшний өсөлтийн үзүүлэх юм. 2020 он гэхэд Хятадын эдийн засгийн хэмжээг 90 их наяд юань (13.8 тэрбум ам.доллар) давуулахаар төлөвлөж байна. 2015 оны төлөвлөгөөнд уг дүн 67.7 их наяд юань байсан юм. 

Эх сурвалж: en.sxcoal.com


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.



Эгүлэ Капитал
research@egulecapital.mn