Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор
эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс Монгол улс олон улсын зах зээл
дээр 500 сая ам.долларын бонд гаргахаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэнийг Bloomberg агентлаг мэдээлжээ. Мөн засгийн газрын төлөөлөгчид олон
улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон
Торонтоо хотноо уулзалт хийсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс эерэг
хандлагатай байгаа гэж мэдэгджээ.
Bloomberg сайтад мэдээлснээр Сангийн сайд улсын өрийн асуудлыг тун удахгүй шийднэ гэж
хариулсан ч ямар аргаар гэдгийг дэлгэрэнгүй хариулаагүй байна.Сангийн яамны
зүгээс улсын өрийн асуудлаар хариулт өгөхдөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталж ирэх жилд
төлөх 1 тэрбум ам.долларын бондын төлбөрийг амжилттай төлж асуудлыг шийдвэрлэнэ
гэсэн хариултыг өгсөн байна.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn