БНХАУ ган, нүүрсний салбарын 5-6 сая төрийн албан хаагчдаа цомхтгоно


REUTERS. БНХАУ аж үйлдвэрийн салбарын илүүдэл нийлүүлэлт, агаарын бохирдлыг бууруулах зорилготойгоор ирэх хоёроос гурван жилд 5-6 сая төрийн албан хаагчдаа цомхтгоно.

Хятадын засгийн газраас ирэх жилүүдэд гангийн хүчин чадлыг 150 сая тн-оор, нүүрсний нийлүүлэлтийг 500 сая тн-оор ирэх 3-5 жилд бууруулахаар төлөвлөөд байгаа билээ. Үүний хажуугаар Хятадын Сангийн сайд нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрүүдэд 46 тэрбум юаний хураамж ногдуулах болохыг мэдэгдсэн.

Хятадын удирдлага дээрхи нүүрс, гангийн салбар дахь ажилчдыг цомхтгоход ирэх жилүүдэд ойролцоогоор 23 тэрбум ам.доллар зарцуулах юм.

Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-china-economy-layoffs-exclusive-idUSKCN0W33DS

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn