2016 оны эхний 2 сард 11.8 сая долларын гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт Монголд оржээ

2016 оны эхний хоёр сарын мэдээгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн 11.8 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед тус дүн -78.7 сая ам.доллар гарч байжээ. Тайлант хоёрдугаар сард гадаадын шууд хөрөнгө оруулалт -14.9 сая ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны -31.2 сая ам.долларын дүнтэй харьцуулахад гадагшлах урсгал багассан байна.



Урсгал тэнцлийн дүн тайлант хугацаанд 84.9 са ам.доллар болж өнгөрсөн оны 32.9 сая ам.долларын дүнгээс 158% өсөлттэй гарчээ. Харин хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 147.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь төлбөрийн тэнцэл 125 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлжээ.







Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.




Эгүлэ Капитал
research@egulecapital.mn