Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 2011 оны 4 сараас хойш хамгийн бага түвшинд хүрлээ

Хятадын Гаалийн мэдээллээр 2 дугаар сард 5.06 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, 1 дүгээр сараас 13.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт ба 2011 оны 4 сараас хойших хамгийн бага түвшин байна.


Агуулгын хувьд 3.75 сая тонн битумэн материал, 1.31 сая тонн дэд-битумэн материал бүхий нүүрс багтаж байгаа аж. Жил бүрийн 2 дугаар сард Хятадын Цагаан сар тохиолддогтой холбоотой нүүрсний импорт буурдаг. 1-2 дугаар сард нийлбэр дүнгээр 10.9 сая тонн эрчим хүчний нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар буурсан.

Австрали 2.54 сая тонн эрчим хүчний нүүрс Хятадад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурсан ч хамгийн том нийлүүлэгч хэвээр байна. Индонезоос 1.78 сая тонн нүүрс импортолсноор өмнөх оны мөн үеэс 5 хувиас өссөн ч 1 дүгээр сарынхаа 16 хувиар буурч, сүүлийн 8 сарын хамгийн бага түвшинд хүржээ. Харин Оросоос 1 сая тонноос бага буюу 729,020 тонн нүүрс импортолж өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн ч 1 дүгээр сарынхаас 28.6 хувиар бага байна.

Хүрэн нүүрсний хувьд Хятад 2 дугаар сард 3.79 сая тонны импортолсон нь өмнөх оныхтой ойролцоо түвшинд байгаа ч өмнөх сараас 9 хувиар буурсан. Нийт хүрэн нүүрсний импортоос 3.25 сая тонныг Индонези экспортолсон байна. 

Эх сурвалж: en.sxcoal.com


Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn