Хятадын нүүрсний салбарын ашиг 111 хувиар буурлаа

Хятадын Үндэсний Статистикийн хорооны мэдээнээс харахад нүүрс олборлох болон угаах үйлдвэрлэл оны эхний 2 сард 930 сая юань буюу 142.7 сая долларын алдагдал хүлээгдээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 111.1 хувиар буурсан үзүүлэлт аж.
Уг хугацаанд нийт орлогын хэмжээ 318.7 тэрбум юань болсон нь өмнө оны мөн үеэс 17.1 хувиар буурсан байна.
Хятадын нийт уул уурхайн салбарын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 121.1 хувиар буурч 8.14 тэрбум юанийн алдагдалтай ажилласан. Харин өнгөт болон өнгөт бус төмөрлөгийн олборлолтын ашиг 18.5 хувь 11.4 хувиар тус тус буурч 4.18 тэрбум юань, 5.51 тэрбум юань хүрсэн. 
Цахилгаан, дулааны эрчим хүчний салбарын ашиг 0.4 хувиар өсч 75.3 тэрбум юаньд хүрсэн нь Хятадын дотоодын зах зээлд нүүрсний үнэ бага байгаатай холбоотой байна.


Эх сурвалж: en.sxcoal.com

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn