Хятадын
нүүрсний олборлолт оны эхний хоёр сард 513.46 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс
6.4 хувиар буурсныг Хятадын Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Уг
бууралт 2 дугаар сард Цагаан сар болсонтой холбоотой төлөвлөж байснаас урт
хугацаагаар уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотой байна.
Нүүрсний
салбарын нийлүүлэлтийн илүүдэл, үнийн бууралттай тэмцэхийн тулд Хятадын засгийн
газрын зүгээс нүүрсний илүүдэл олборлолтыг бууруулахаа мэдэгдсэн. Тодруулбал,
ирэх 3-5 жилийн хугацаанд нүүрсний олборлолтын хүчин чадлыг 1 тэрбум тонноор
бууруулахаар зорьж байгаа аж.
Эх сурвалж: en.sxcoal.com