Gobi Coal & Energy компани одоо хэрэгжиж буй эрчим хүч үйлдвэрлэлийн
түүхий эд болох чулуун нүүрсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх,коксжих нүүрсний
уурхайгаа хөгжүүлэх, Монгол болон бусад улс дахь бал чулуу, ураны ил болон далд
уурхайн төслүүдээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.
2015 онд Gobi
Coal компани Шинэжинст дэхь коксжих нүүрсний уурхайн
өрөмдлөгийн ажлаа амжилттай хийж гүйцэтгэсэн. Өрөмдлөгийн ажлаар нийт 637.3
метр талбайд 9.3 метр давхаргын зузаантай нүүрсний 8 цооногт өрөмдлөг хийж
өргөжүүлсэн бөгөөд нэг цооногийн нүхнээс хатуулаг чанар сайтай 44 метрийн
давхарга үетэй нүүрсний ордыг илрүүлсэн аж. 2015 онд нүүрсний 76 ширхэг сорьцыг
лаборотарын аргаар шинжлүүлж хатуу коксжих нүүрсний орд болон Шинэжинст
дэхь ашиглах боломжтой шинэ сав газрыг баталгаажуулжээ. Усны шинжилгээгээр ч ашиглахад
боломжтой хангалттай усны нөөц тогтоогдсон нь компанийн ирээдүйн хөгжилд тун
чухал зүйл болсон байна.
2014 болон 2015 онд Gobi
Coal нүүрсний нарийвчилсан судалгаа хийх, нүүрсний компаниудыг нэгтгэх
стратегийн хүрээнд хэд хэдэн компанитай хэлэлцээ хийх зэрэг ажлууд дээр төвлөрч
ажиллажээ. Үүний зорилго нь эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, Монголын
баруун бүс нутгаас Хятад улс руу хийх экспортын үнийг дэлхийн дундаж үнэтэй
өрсөлдөхүйц сайн болгох зэрэг аж. Гэрээ хэлэлцээрийн ажил 2016 онд Шинэжинст
дэхь уурхайн орд дээр төвлөрч хийгдэхээр байгаа юм.
2015 оноос эхлэн
Gobi Coal компани Хятадын зах зээл дэхь хэд хэдэн ураны ордыг эзэмших боломжийг
судалсан байна. Одоогоор Хятад улсад 30 ширхэг цөмийн реактор ажилладаг ба 24
шинэ реактор баригдаж байгаа, 40 реакторын шинэ төсөл төлөвлөгдсөн, 2020-2021
онд цөмийн эрчим хүчний чадал гурав дахин нэмэгдсэнээр 136-д хүрэх төлөвтэй
байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй реакторууд жилд аль хэдийн 10,000
тонн уран ашиглаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлийн хүчин
чадлаас давсан хэмжээ юм. Эрэлт нийлүүлэлтийн энэхүү тэнцвэргүй байдал нь ирэх
жилүүдэд улам нэмэгдэх хандлагатай байгаа нь Хятадын үйл ажиллагаа эхлэх гэж
буй реакторуудад ураны хэрэглээ өсөхөөр байгаагаас үүдэлтэй юм.
Одоогоор Gobi Coal компани
Монгол дахь ирээдүйтэй уранын орд, хөрөнгийг хувьцаа худалдан авах замаар
эзэмших хэлэлцээрийг хийж байгаа аж. Үүнээс гадна Gobi Coal өндөр
агууламж бүхий хэд хэдэн уул уурхайн хөрөнгө оруулалтын төсөл, эзэмших эрхийн
багцыг хянадаг.
Мөн бал чулууны зах зээл
нь Gobi Coal компанид томоохон боломжийг олгож байгаа,
учир нь электрон бараа үйлдвэрлэлийн салбарт литийн эрчим хүч хураагуурын
үйлдвэрлэл огцом нэмэгдэж байгаа тул түүхий эд болох бал чулууны эрэлт өсөхөөр
байгаа юм. Ялангуяа зузаан хэмжээтэй бал чулууны зах зээл дэхь эрэлт, үнэ огцом
өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн. Тиймээс Gobi
Coal одоогоор
Африк дахь бал чулууны үйлдвэрлэлийн өмнөх шатан дахь орд төслүүд дээр
стратегийн хөрөнгө оруулалтыг хийх хэлэлцээрийг хийж байгааг мэдээлжээ. Коксжих
нүүрсний зах зээл уналттай байсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Gobi Coal компани
Монгол болон бусад улсууд дахь нүүрсний орд төслүүдээ өргөжүүлж хөрөнгийн
бууралтаас өөрсдийгөө амжилттай хамгаалж чадсан гэж дүгнэхээр байгаа юм.
Компанийн авлагын хэмжээ 11.5 сая ам.доллар бөгөөд үүн дээр зардал, хүүгийн
төлбөрүүд нэмэгдэх ба Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхээс тус зээл авсан компанид өрийн дефаулт болсон гэж зарлах аюул байгаа юм.
Gobi Coal компани Монгол дахь уул уурхайн
хамгийн том төсөл болох Оюу толгой ордын нээн илрүүлэлт, хөгжүүлэлтийн шатанд
арав гаруй жил амжилттай ажилласан. Мөн тэдний хоёр гол төсөл болох
Монголын баруун өмнөд хэсэгт байрлах нүүрсний JORC орд
нь өндөр агууламж бүхий 318 сая тоннын хагас зөөлөн коксжих нүүрсний нөөцтэй
гэж тогтоогджээ.
Gobi Coal компанийн ТУЗ-н дарга ноён Mohammed Munshi уул уурхайн хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн салбарт 30
жилийн туршлагатай бөгөөд сүүлийн 15 жилд Монгол дахь үйл ажиллагааг хариуцан
ажиллаж буй мэргэжилтэн юм.
Тэрээр Gobi Coal-г
үүсгэн байгуулахаасаа өмнө Монгол дахь Оюу толгой ордыг нээн илрүүлж байсан
одоогийн Turquoise Hill Resources, өмнөх Ivanhoe
Mines компанийн
удирдах албан тушаалд ажиллаж байсан байна.
Үүний дараа тэрээр Gobi Coal-н
нүүрсний ордыг нээж, хөрөнгө оруулалтын сангаас 9 удаа амжилттай хөрөнгө оруулалт
татаж /үүнд Middle East Sovereign
Wealth Fund багтдаг/,
Шинэжинстийн төслийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр 2012 онд Торонтогийн хөрөнгийн
биржид IPO хийж чадсан байна.
Ноён Munshi “Бидний
хувьд нүүрсний үнийн уналт үргэлжилсэн орчинд үйл ажиллагаагаа 2014 оноос хойш
явуулсаар ирлээ. Тайлан балансын үзүүлэлт сайн байх, энергийн түүхий эдийн
үйлдвэрлэлээ хөгжүүлэх ажлууд ирэх жилүүдэд манай компани болон хөрөнгө
оруулагчдад туйлын чухал сорилт болохоор байна. 2016 онд шинэ шинэ үйл явдлууд,
бизнесээ өргөжүүлэхээр завгүй ажиллах болно” хэмээн тэрээр мэдэгджээ.