Азийн хөгжлийн банкны Худалдааны санхүүжилтын хөтөлбөрөөс санхүүжсэн Улаанбаатар хотын зүүн бүсэд байршилтай Делта Холдинг ХХК-ийн хөргүүртэй 11 өрөөтэй (үүнээс 6 нь хүнсний ногоо, 5 нь боловсруулсан мах) 2,200 тн-ын хүчин чадалтай орчин
үеийн агуулах ашиглалтанд орлоо.
Делта Холдинг ХХК 9, 10-р саруудад ногоочдоос төмс, байцаа, сонгино зэрэг
хүнсний ногоонуудыг худалдаж аваад 6 сарын хугацаанд хадгалж хавар зарах
зорилготой. (Делта Холдинг
ХХК-тай холбоотой мэдээллүүдийг эндээс авна уу http://www.delta.mn/article/buleg/4
).
2015 оны 6 сард Худалдааны санхүүжилтын
хөтөлбөрөөс Делта Холдинг ХХК-д ойролцоогоор 920,000 ам.долларын дүнтэй 2 жилийн баталгаа өгсөн бөгөөд
аккредитивийг ХХБ-нд нээж ING банкны дэмжлэгтэйгээр Голландын агуулахын
төхөөрөмж, хөлдөөгч зэргийг худалдаж авахад ашигласан.
АХБ-ны Худалдааны санхүүжилтын хөтөлбөрөөс Худалдаа Хөгжлийн банкны эрсдлийг батлан дааж ING банкинд шаардлагатай баталгааг гаргаж
өгсөн бөгөөд ING банк АХБ-ны
баталгаанд үндэслэн 2 жилийн хугацаатай санхүүжилтын гэрээ байгуулсан.
АХБ-ны Худалдааны санхүүжилтын хөтөлбөр нь Монгол Улсад 2010 оноос хойш Хаан банк, ХХБ, ХасБанкуудтай хамтран нийт 124.17 сая ам.долларын дүнтэй
худалдааны 227 хэлцэл хэрэгжүүлээд байна.
Эх үүсвэр: http://blogs.adb.org/blog/trade-finance-program-helps-mongolian-firm-improve-food-storage
Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn