Таван толгой нүүрсний ордоос Хятадын
хилийн боомт хүртэлх төмөр замын барилгын төсөлд зарцуулахааар Монгол улс Хятадын Экспорт-Импортын банкнаас 1.3
тэрбум ам.долларын зээл авахаар яриа хэлэлцээр хийгдэж байна. Монголын Төмөр
зам ТӨК-н төлөөлөгчид Хятадын талтай банкны зээлтэй холбоотойгоор уулзалт хийж
байгаа хэмээн компанийн төслийн захирал Идэш Ившин даваа гаригт ярилцлага
өгөхдөө мэдэгдсэн.
Нүүрсний үнийн уналттай байгаа энэ үед 240 киломерт
төмөрзамыг барьснаар Хятад руу гаргах экспортын хэмжээг өсгөх, тээвэрлэлтийн
зардлыг бууруулах эерэг нөлөөг үзүүлнэ гэж тооцоолж байгаа аж. Нүүр нь Монгол
улсын хоёрдахь экспортын голлох бүтээгдэхүүн бөгөөд өнгөрсөн жил 556 сая
ам.долларын экспортын орлогыг бүрдүүлсэн. Сангийн яамны зүгээс засгийн газрын
баталгааг гаргаж болох талаар тус яамны Санхүүгийн зах зээл,даатгалын газрын
захирал Н.Мандуул мэдэгдсэн байна. Одоо тус хэлцэлд засгийн газрын хуралдаанаар
зөвшөөрөл олгох шаардлагатай байгаа аж.
Барилга бүтээн байгуулалтын ажил хавар
эхэлдэг учраас бидний зүгээс тус гэрээ хэлэлцээрийг ирэх 7 хоногуудад шийдэх
хүлээлттэй байгаа талаар МТЗ ТӨК-н захирал И.Идэш мэдэгдсэн бөгөөд хэрэв энэ жил зээл
шийдэгдвэл 2018 онд төмөр зам ашиглалтанд орох боломжтой аж.
Мөн одоогийн гэрээн дэхь хэрэгжүүлэгч
Өмнөд Солонгосын Samsung
C&T компанийг өөр
компаниар орлуулах хэлцэл хийгдэж байгаа хэмээн мөн дурьджээ.
Харин Хятадын Экспорт импортын банкны
Бээжин дэхь төлөөлөгч одоогоор тус асуудалд хариу өгөх боломжгүй байгаа
талаараа мэдэгдсэн юм. Төрийн мэдлийн Эрдэнэс Таван Толгой ХК, Тавантолгой ХК
болон Хонг-Конгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corp зэрэг компаниуд Улаанбаатар хотоос 540 км зайд
орших Таван толгой орд дээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: Bloomberg.com
Эгүлэ Капитал ХХК
research@egulecapital.mn