Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын зээлийн шугам удахгүй нээгдэж магадгүй


Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны 5 сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр дурдагдсан 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын талархи яриа хэлэлцээрийг энэ оны 3 дугаар сард хийх төлөвтэй байна.

Энэтхэгийн The Hindu хэвлэлд өгсөн албаны хүний мэдээгээр “Монголын төлөөлөгчид Энэтхэг улсад 3 сард айчлах бөгөөд энэ үеэр өндөр дээд албан тушаалтнууд Ерөнхий сайд Модигийн 9 сарын өмнө мэдэгдсэн мега зээлийн шугам, дэд бүтэц, мэдээллийн технологи, боловсрол зэрэг салбарын төслүүдийн талаар яриа хэлэлцээр хийнэ” гэж мэдэгдлээ.

Энэтхэг Улс Монгол улсад 20 сая ам.долларын зээлийн шугамтай ба үүний 1.5 сая ам.доллар нь мэдээллийн технологийн зөвлөх төсөлд ашиглагдаж байна. Энэтхэгийн Exim банкны албаны хүний мэдээгээр 1 тэрбум ам.долларын зээлийн шугам дэд бүтцийн төслүүдэд  зориулагдах юм.

Эх сурвалж: http://www.thehindu.com/ 

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn