Лондоны UCL их сургууль 50 сая паундын технологийн хөрөнгө оруулалтын сан байгууллаа


2015.01.18

Лондоны UCL (University College London) сургууль дэлхийд тэргүүлэх судалгааны нөөц боломж, чадавхиа ирэх 5 жилд ажил хэрэг (commercialize) болгохдоо зориулж 50 сая паундын хөрөнгө оруулалтыг хийлээ.

Уг хөрөнгө оруулалтын сан нь ашиг олох боломжтой академик судалгаануудын санааг туршихаас эхлээд, оюуны өмчийг эрхийг баталгаажуулах, шинэ компаниудыг санхүүжүүлэх юм.

Энэ нь UCL сургуулийн өөрсдийн олон жилийн турш тогтсон судалгааны нэгжээсээ арилжааны ашиг олох зорилготой эхлүүлж буй анхны хөрөнгө оруулалтын сан бөгөөд тус сургуулийн хэмжээнд гарч ирж буй инженер, мэдээлийн технологи зэрэг бүхий л инновациудын судалгааг дэмжих зорилготой. Уг сан нь UCL сургуулийн UCL Business (UCLB) технологийн компанид суурилан байгуулагдаж байгаа ба уг компанийн дэмжлэгтэй төслүүдийн тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ашгийг өсгөх зорилготой.

UCLB одоогоор 60 орчим оюуны өмчийн төслийг арилжааны ашиг олох зорилготой эхлүүлээд байна.

Тус хөрөнгө оруулалтын санд Европын томоохон венчур хөрөнгө оруулагч болох Европын хөрөнгө оруулалтын сан (EIF) ба Imperial Innovations тус бүр 24.75 сая паундын санхүүжилт хийсэн бөгөөд эхний хөрөнгө оруулалтын хугацаа 5 жил байна. Уг санг Albion ventures удирдана.

Одоогоор UCL нь Их Британидаа судалгааны чадавхиараа нэгд эрэмбэлэгдэж байна. Тус сургууль нь 1826 онд байгуулагдсан бөгөөд 28,430 оюутантай, 103.6 сая паундын хандивын сантай 6,000 багштай Лондонд төвтэй сургууль юм.

https://www.ucl.ac.uk/ 

Монголд: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр тус сургуулийг түшиглэсэн гарааны хоёр компанийн нээлтээ хийлээ.



Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр тус сургуулийг түшиглэсэн гарааны хоёр компанийн нээлт өнөөдөр боллоо.
Ходоодны салстад Хеликобактер пилори нянгийн идэвхтэй халдварыг илрүүлэх оношлуур үйлдвэрлэх “MON-HP” ХХК, Биотехнологийн “Нано мед” ХХК нь эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр шимээр босож байгаа юм.
Уг сургуулийг түшиглэж зургаа дахь гарааны бизнес ийнхүү эхэлж байна. Өмнө нь нээгдсэн “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвд л гэхэд 47 эх амжилттай үр суулгуулж, эхний хүүхдээ хавар өлгийдөн авах гэж байгаа тухай баяртай мэдээг АШУҮИС-ийн дэд захирал Б.Амарсайхан дуулгалаа.
Мөн өнөөдөр “Нано Мед” биотехнологийн компани нээгдлээ. Энэхүү компани нь өдөр тутмын бүтээгдэхүүн болох биологийн идэвхт бодис агуулсан тараг, цай, элэг хамгаалагч зэрэг нано технологи ашигласан олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм.
Мөн лабораторийн тест, DNA чип зэрэг оношилгоо, эмчилгээнд чухал ач холбогдолтой үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.
Хоёр компанийн эхлэлийн хөрөнгө нь 80 гаруй сая төгрөг бөгөөд АШУҮИС-ийн хөрөнгө оруулалтаар нээгдэж байгаа нь онцлог юм.
http://www.ikon.mn/p/nk9
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn