“TURQUOISE HILL RESOURCES” КОМПАНИ “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Оюу толгой компани ирэх 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Ирэх жилд 175-195 мянган тонн зэс, 210-260 мянган унц алт олборлохоор төлөвлөжээ. Үүнийг энэ оны төлөвлөгөөтэй харьцуулбал зэсийн агууламжийн хувьд өөрчлөлт гараагүй харин алтны агууламж 64 орчим хувиар буурсан дүн болох юм. Үйл ажиллагааны зардал ойролцоогоор 800 сая ам.доллар болох бол бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд 300 сая ам.доллар зарцуулах ажээ. Харин далд уурхайн бүтээн байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг дараа танилцуулахаар болжээ. Засгийн газраас өгсөн мэдээллээр далд уурхайд 4.2 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт гаргах банкуудтай үндсэндээ тохиролцоонд хүрээд байгаа юм.