Turquoise Hill Resources (NYSE:TRQ) компанийн хувьцааны ханш өнгөрсөн 7 хоногт 6.75% унасан бол дөрвөн 7 хоногийн хугацаанд 12.96% буурсан байна. Ингэснээр өнгөрсөн 7 хоногт 6.43% бууралттай байсан S&P 500 индекстэй адил сөрөг гэсэн үнэлгээтэй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээх, зарах гэсэн үнэлгээг өгөөд байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт TRQ-н ханш 0.43% буюу 0.01 пунктээр өсч 2.34 дээр арилжаа эхэлсэн ханш дээд 2.42, доод нь 2.295$ хүрч 2.35$ дээр хаагдсан байна.Өдрийн арилжааны хэмжээ 5,364,410 хувьцаагаар хэмжигдэж байгаа юм. 52 долоо хоногийн дээд ханш 4.74$, 52 долоо хоногийн доод ханш 2.28$-д хүрч зах зээлийн нийт үнэлгээ нь 4,729 сая ам.доллар байна.