2015.01.20 M&A хэлцлийн мэдээлэл

2012.01.20

- ХБНГУ-ын Европын эрчим хүчний бирж (EEX) Прагт төвтэй Эрчим хүчний төв Европын бирж (PXE)-ийн хяналтын хувьцааг худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаар ХБНГУ төв болон зүүн өмнөд Европын хамгийн том эрчим хүчний бирж болох боломжтой боллоо.

- FireEye Inc кибер аюулгүй байдлын iSight Partners-ийг 200 сая ам.доллараар худалдаж авснаа зарлалаа.

- Staples Inc нь Office Depot Inc-ийг 6.3 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгэх хэлцлийн дуусах хугацаагаа хууль, зөвшөөрлийн зарим асуудлаас шалтгаалж 3 сараар сунгалаа.

- Хятадын хөрөнгө оруулалтын групп мэдрэгчтэй дэлгэцний чип үйлдвэрлэгч Synaptics Inc-ийн нэгж хувьцааг нь 110 ам.доллараар үнэлж авах яриа хэлэлцээр хийж байна.

- Mellanox Technologies Ltd-ийн гүйцэтгэх захирал тус компани хагас дамжуулагч Ezchip-ийг 811 сая ам.доллараар худалдан авахаа мэдэгдлээ.

- Саудын Арабын газрын тос үйлдвэрлэгч Saudi Aramco БНХАУ-ын CNPC болон Sinopec зэрэг компаниудтай газрын тосны үйлдвэр, маркетинг, газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр  хөрөнгө оруулах яриа хэлэлцээр хийж байна.

- Францын үүрэн холбооны хамгийн том оператор Orange гуравт эрэмбэлэгдэж буй Bouyues Telecomийг 10 тэрбум еврогоор өөртөө нэгтгэх хэлцэлд одоо зөвхөн Францын өрсөлдөөнийг зохицуулах газрын зөвшөөрөл хэрэгтэй.

- Leidos Holdings Inc АНУ-ын засгийн газар, бизнесийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч Lockheed Martin Corp-ийг өөртөө нэгтгэхэд 1 алхам ойртлоо. Уг хэлцэл 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

- Лондонд төвтэй уул уурхайн Anglo American Австрали дахь Callide нүүрсний уурайгаа Batchfre Resources-д зарна.

- Дэлхийн хамгийн том хүний нөөцийн компани Adecco Британийн хүний нөөцийн компани Hays-ийг худалдаж авна гэсэн таамаглалыг үгүйсгэлээ.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn