Оюу толгой төсөл: IFC-н хамгийн том синдикат зээл, MIGA-н томоохон батлан даалтын хэлцэл

Дундаас дээгүүр орлоготой  Монголын эдийн засгийн өсөлт болон түүхий эдийн суперцикл давхацсан үед Оюу толгойн гэрээний нөхцөлүүд хэлэлцэгдэж эхэлсэн. Дэлхийн банкны зүгээс Оюу толгойн уурхайн гэрээнд 2 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүж буй бөгөөд Монголын эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр болох юм. 12-р сард Олон улсын санхүүгийн корпорацийн Дэлхийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Namrate Thapar, MIGA-н ахлах андеррайтер Alan Narayadu нар Улаанбаатар хотноо айлчилж дэлхийн хамгийн өндөр агууламжтай зэсийн орд болох Оюу толгойн гэрээний 2 тэрбум ам.долларын санхүүжилт болон баталгаа гаргах гэрээнд гарын үсэг зурсан.
Өмнийн говьд орших Оюу толгой төсөл нь 40 жил олборлолтын үйл ажиллагаа явуулах нөөцтэй, мянга гаруй ажлын байр бий болгох, тэрбум долларын засгийн газрын зардал, дотоодын зарцуулалт бий болгох томоохон бүтээн байгуулалт юм.
Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Оюу толгойн бүтээн байгуулалт нь дотоодын эдийн засагт 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж, засгийн газрын зардалыг дотоодын нийт бүтээгдэүүний 1/3-р нэмэгдүүлэх тооцоог гаргажээ. Мөн ОУСК өөрийн нөөцөөр 400 сая ам.долларын зээлийг олгож, B зээл нөхцөлөөр 15 арилжааны болон хөгжлийн банкнаас 821 сая ам.долларын хөрөнгийг босгож синдикат зээлийг олгож оролцож байгаа юм. Харин MIGA 13 арилжааны банкны 1 тэрбум ам.долларын зээлд баталгаа гаргасан.

Оюу толгой ордын ил уурхайн үйл ажиллагаа үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд ордын 80 гаруй хувь нь далд уурхайн хэсэгт оршдог. Бүтээн байгуулалтын ажил 2016 оны дунд үед эхлэх төлөвтэй байгаа аж.
IFCThapar Оюу толгой төсөлд олон жилийн өмнөөс ажиллаж ирсэн бөгөөд тэрээр арилжааны болон хөгжлийн банкууд тус төсөлд оролцож, Дэлхийн банкнаас санал тавьж байгаа нь хэр их чухал төсөл болохыг харуулж байна гэж мэдэгджээ.
MIGA-н Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Keiko Honda мэдэгдэхдээ /Оюу толгой төсөлд эрсдэлийг авч томоохон төсөлд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү төсөл нь Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж ажлын байр нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулж чадна хэмээн хэлсэн юм.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn