IBM-ийн харилцаа холбооны салбарын стратеги ба Intel-тэй хийж буй өрсөлдөөн

Товч дүгнэлт

-IBM үүлэн (cloud) болон их хэмжээний дат (big data)-нд ялангуяа харилцаа холбооны салбарт ихээхэн ач холбогдол өгч байна.
 -IBM нь AT&T-ийн үүлэн бизнесийг хариуцах болсноо зарлав.
-IBM нь Intel-ийн дата төвийн өсөлтийг хязгаарлах хүчирхэг үүлэн болон их хэмжээний өгөгдөлд зориулсан экосистем байгуулав.


IBM (NYSE:IBM) нь AT&T (NYSE:T)-ийн сервер болон аппликэшний бизнест суурилсан үүлэн болон их хэмжээний өгөгдлийг хариуцахаар болж IBM-ийн үүлэн багцаа өргөжүүллээ. Энэ нь IBM-ийн харилцаа холбооны салбарын стратегитай уялдаж байгаа юм. IBM-ийн Хойд Америкийн салбарын ерөнхий менежер Филип Гуидо “Өнөөдөр бид нар хэрэглэгчиддээ шинэ дэвшилтэт шийдлийг хүргэхээр AT&T-тэй хийж буй стратегийн хамтын ажиллагаагаа танилцуулж байна. Бид нар AT&T-тай хамтарч ажилласнаар хүчирхг cloud үйлчилгээг хүргэх болно” гэлээ.

Харилцаа холбооны салбарын операторууд урьд өмнөхөөсөө ч илүү үүлэн, аналитик, хөдөлгөөнт үйлчилгээнүүдээ өргөжүүлж байна. IBM-ийн хувьд энэ нь өөрсдийн шийдэл, судалгаа, инновацийн төвүүдээ оролцуулсан хүчтэй өсөлт бий болгох алхам юм.

Яагаад  AT&T өөрсдийн бааз, хостоо шилжүүлж байна вэ?

IBM нь AT&T-ийн бэлэн тоног төхөөрөмж болон дата төвүүдэд хандах эрх зэрэг зүйлсийг өөртөө авна. Ингэснэр AT&T бусад том харилцаа холбооны салбар компаниудын адил өр төлбөр, санхүүжилт босгох зэрэг үйл ажиллагаа шаардаж байгаа үндсэн бус бизнесээ тусгаарлаж байна. Энэ бол уламжлалт харилцаа холбооны салбар операторуудын хувьд шинэ гарч ирж байгаа хандлага юм.

Харилцаа холбооны салбарт өрсөлдөөн, ханаж буй зах зээл, технологийн өөрчлөлт, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж байгаа зэрэг олон зүйлс сорилт болж байна. Энэхүү нөхцөл байдлаас болж томоохон операторууд үндсэн бус бизнесүүдээ хуваах болон дата төвүүдээ зарах зэрэг алхмуудыгхийж байна. AT&T-ийн хийж буй зүйл ч энэ юм.

IBM үүнээс ямар үр өгөөж хүртэх вэ?

IBM-ийн харилцаа холбооны салбар салбарт барьж буй стратеги нь харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид (CSPs) болох харилцаа холбооны оператор, каблийн үйлчилгээ үзүүлэгч, хиймэл дагуулын операторууд, контент, аппликэшн, үүлэн үйлчилгээ үзүүлэгчдэд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд тэднийг их хэмжээний өгөгдлийн value chain-ээс орлого бий болгоход хамтарч ажиллах юм.  Гуравдагч тал буюу Facebook (NASDAQ:FB), Twitter (NYSE:TWTR) зэрэг компаниудын дататай нийлсэн харилцаа холбооны салбарын орлого нь тус салбарын орлогыг ихээр нэмэгдүүлэх боломжтой юм.

Өмнө дурдсан хүчин зүйлсүүд өнөөдрийн харилцаа холбооны салбар салбарын орлогын өсөлтийг удаашруулж, ашгийн маржиныг бууруулж байгаа хэдий ч үүнийг өөрчлөх гарц нь их хэмжээний датанд суурилсан шинэлэг үйлчилгээнүүд байж болох юм. Дараах зурагтай танилцана уу.


IBM нь Intel болон түүний түншүүдээс харилцаа холбооны салбарт эзлэх хувиа нэмэгдүүлэх боломжтой.

Intel (NASDAQ:INTC)-ийн Xeon E5/E7 x86 серверүүд харилцаа холбооны салбарт ажиллаж буй компаниудад найдвартай үйлчилгээг санал болгож байгаа. Жишээ нь Oracle (NYSE:ORCL)-ийн Intel x86 сервер тус салбарт түгээмэл ашиглагдаж байна. Oracle их хэмжээний датанд суурилсан хэрэглэгчийн баазтай бөгөөд 2015 онд Oracle харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан шинэ сервер танилцуулсан. Уг сервер нь NFV (network functions virtualization) болон SDN (software-defined networks) сүлжээнүүдийг дэмжинэ.

Microsoft (NASDQ:MSFT) мөн өөрсдийн Azure үүлэн платформоороо их хэмжээний дата үйлчилгээг санал болгож байна. Хэдийгээр Intel-ийн процессор дээр ажиллаж буй аналитик, Hadoop нь харилцаа холбооны салбарын стандарт болсон хэдий ч, IBM-ийн их хэмжээний датанд суурилсан шийдэл уг салбарын стандартыг хурдтайгаар шинэчлэхээр байна. Intel-ийн дата төвийн орлого ирэх 3-5 жилд 15%-ийн CAGR (жилийн дундаж тогтмол өсөлт)-тай байхаар таамаглаж байсан. Гэхдээ IBM уг салбарт хүчээ авснаар Intel-ийн давуу тал тийм ч хүссэнээр нэмэгдэхүй байх талтай.


Эх үүсвэр: http://seekingalpha.com/article/3768996-ibms-opportunity-in-the-telecom-industry-and-rivalry-with-intel?page=2