EBRD Казакстанд хамгийн хөрөнгө оруулалт хийсэн бол
Тажикстан улсад өмнөх онтой харьцуулахад 3 дахин их, Монгол Улсад 4 дахин их,
Киргиз, Туркменистан улсуудад 2014 оны түвшнийхээ хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
EBRD-ийн Турк, Төв Ази хариуцсан захирал Natalia
Khanjenkova хэлэхдээ “EBRD Төв Азийн шилжилтийн зах зээлүүдэд ихээхэн
ач холбогдол өгч байгаа бөгөөд өмнөх жилийн өсөлт тус банкны хэмжээнд гарц буй
хамгийн эрчимтэй өсөлт болохыг дурдав. Түүнчлэн EBRD нь сэргээгдэх эрчим хүч, төрөлжилт, хөрөнгө
оруулалтын орчин, бизнесийн салбарын үүрэг оролцоонд бодлогын шинэчлэл хийхийг
идэвхитэй дэмждэг. 2016 оны 2 сарын 18-нд EBRD-ийн Төв Азийн хөрөнгө оруулалтын форум Истанбул
хотноо болох бөгөөд уг хурлаар өсч буй хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэн
үргэлжлүүлэх талаар хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдсэн юм.
EBRD Казакстанд 2014 онд 567.5 сая еврогийн хөрөнгө
оруулалт хийсэн бол 2015 онд 708.6 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн.
Казакстан хариуцсан EBRD захирал Janet Heckman EBRD Казакстан Улсад ЖДҮ-ийн санхүүжилт, эрчим хүчийг үр ашигтай болгох, уур амьсгалын
өөрчлөлтийг бууруулах, хотын болон бүсийн дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг 30
төсөлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн болохыг мэдэгдэв.
Монголд 2015 онд хийсэн хөрөнгө оруулалт 2014 оны 117 сая еврогоос 4 дахин
нэмэгдэж 467.3 сая евро болж өссөн.
EBRD-ийн 2015 онд Монголд хийсэн хөрөнгө оруулалтын
талаар Монголыг хариуцсан захирал Matthieu Le Blan хэлэхдээ: “EBRD 2015 онд Монголын ДНБ-ий 4%-тай тэнцэх хөрөнгө
оруулалтыг зөвхөн хийгээгүй. Бид харилцаа холбоо, мэдлэгийн эдийн засаг зэрэг
шинэ салбаруудад хүрч ажилласан. Оюутолгойн санхүүжилтын гэрээнд гарын үсэг
зурсан явдал гол дурдах үйл явдал байлаа. EBRD тус
төслийн олон улсад босгох 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтээс банкныхаа
түүхэнд хамгийн их болох 1.2 тэрбум ам.долларын синдикат санхүүжилтыг хийхээр
боллоо.” гэсэн юм.
Тажикстан Улсад 2013 онд 14 сая евро, 2014 онд 62 сая еврогийн хөрөнгө
оруулалт хийж байсан бол 2015 онд 166 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж мөн
дээд амжилт тогтоолоо.
Тажикстан хариуцсан захирал Richard Jones “EBRD тус улсын 15 төсөлд хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал Auchan-ийн хайпермаркетад хувь эзэмшиж хөрөнгө
оруулалт хийсэн, Кока Кола компанийн шинэ үйлдвэрийн санхүүжилт хийж, төрийн эрчим
хүчний төсөлд зээл олголоо. Мөн EBRD санхүүгийн салбарт дэмжлэг үзүүлж, нутгийн бизнес эрхлэгчид болон хотын дэд
бүтцийн төслүүдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа болохыг мэдэгдэв.
Харин Киргиз улсад 2015 онд 48.6 сая евро (2014 онд 34.8 сая евро), Туркменистанд 11.9 сая еврогийн (2014 онд 11.9 сая) хөрөнгө оруулалт хийлээ.
Төв Ази хариуцсан захирал Masaru Honma хэлэхдээ “Төв Азид гадаад орчны сөрөг нөлөө хэвээр
байна. Тухайлбал Тажиксан, Киргизэд гадаад мөнгөн гуйвуулга эрчимтэй буурсан,
Казакстан, Туркменистан, Монголын экспорт буурсан. Нөхцөл байдал муу байгаа энэ
үед EBRD-ийн 2016 онд тус бүс
нутагт хийх хөрөнгө оруулалт чухал байх болно” гэсэн юм.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) 2015 онд 30 орчим улсад нийт 9.4 тэрбум еврогийн
хөрөнгө оруулалт хийгээд байна.
http://www.azernews.az/region/91608.html