Түүхий эдийн үнийн суперцикл дуусч зарим баялаг ихтэй Монгол шиг улсын хувьд нүүрсний гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай болж ирээдүйд ямар байхыг хэн ч мэдэхгүй хүлээлтийн байдалтай байна. Гэсэн хэдий ч Монголын хамгийн том төрийн өмчит нүүрсний компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ Монгол хөгжлийн шинэ шатандаа орж байна, бүх зүйл хэцүү болсон гэж бичихэд арай эрт гэжээ. Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний төслүүд дээр ажиллаж байсан George Washington-ны их сургуулийг төгссөн түүнийг Токиод ирэх үед нь Nikkei Asian Review Монгол орны бизнес боломжийн талаар ярилцлаа.
Монголын эдийн засаг 2011-2013 онд ДНБ хоёр оронтой тоонд өсч байсан хэдий ОУВС ирэх 2015-2017 онуудад эдийн засгийн өсөлт ойролцоогоор 3.5%-тай байна гэж харж байна. Энэ талаар та хөрөнгө оруулагчдад юу гэж хэлэх вэ?
Миний хэлэх гол зүйл гэвэл уул уурхайн хөгжил нь дэд бүтцийн хөгжлийг дагуулдаг. Монголын уул уурхайн баялаг ихтэй байдал тэр дундааа нүүрс зэс төмрийн хүдэр, алтны маш их нөөцтэй гэдэгт нь маш олон хүмүүс анхаарал хандуулдаг. Миний харж байгаагаар бидний дараагийн хөгжлийн хэсэг бол дэд бүтэц. Төмөр зам, цахилгаан станц, тээврийн шугам, усны дэд бүтцээр дамжуулан бид өөрийн хөрш орнууд болох Хятад, Япон, Солонгос, Энэтхэг болон Өмнөд Азийг холбосон гүүр болж чадах юм. Хэрвээ та 10-20 жилийн дараах Монголыг харвал, инженер бүтээн байгуулалтын компаниудад маш том боломж байна.
Монгол улс бол үйлдвэрлэлд хэрэгцээтэй байдаг олон чухал зүйлсийг агуулсан орон. Энэ орон эх газартай бусад зах зээлтэй холбогдох хэрэгтэй. Төмөр зам бол үүнд гол үүрэгтэй салбар. Манай компани дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний нөөцтэй Таван толгойн ордыг 100% эзэмдэг.Бид одоогоор гаргаж буй бүтээгдэхүүнээ ачааны машинаар экспортолж байгаа ч төмөр замын асуудал шийдэгдвэл зардал 50-70 хувь буурах боломжтой. Ингэж байж бид Австрали, Индонези зэрэг гол өрсөлдөгч орнуудтай өрсөлдөх юм.
Одоогоор төмөр замын төслүүд хэрэгжиж байгаа юу?
Бид төмөр замын нэгдсэн бүтэц бүхий цогц төсөл хэрэгжүүлж байгаа. Японы ерөнхий сайд Шинзо Абе Монгол улсад айлчлах үеэрээ Таван толгойг Монголын өмнөд хилтэй холбох төмөр замын төсөлд Японы компани, хөрөнгө оруулагчид хэрхэн оролцох талаар сонирхож буйгаа илэрхийлсэн. Төсөлд хөрөнгө оруулж, өөрсдийн уурхайгаа өргөжүүлж хүчин чадлыг нэмснээр эдийн засагт томоохон өөрчлөлт гарах юм. Ингэснээр бид олон улсын хөгжлийн банк, арилжааны банк, зээлжих зэрэглэлийн агентлуудад эерэг сэтгэгдэл төрүүлэх боломжтой болно.
Таны уулзаж буй компаниудын зүгээс ямар хариу өгч байна вэ?
Хэд хэдэн Япон компаниуд Монголд хөрөнгө оруулж байсан их туршлагатай. 1996 онд KDDI, Sumitomo корпорацийн баг Монголын Newcom компанитай хамтарч хамгийн том үүрэн телефоны компани болох Мобиком-г байгуулж байсан. Тус компани 500 мянгаас 1 сая хүртэлж харилцагчидтай болж өргөжиж одоогоор 3 сая хэрэглэгчтэй болсон. Мөн Монголд интернэт харилцаа, дуут болон шуудан холбооны хөгжлийг авчирсан бөгөөд иргэдийн амьдралд асар их өөрчлөлт авчирсан нь амжилттай хөрөнгө оруулалтын нэг жишэ. Үүнтэй адил Японы компаниуд одоогоор дэд бүтцийн төслүүдийг их сонирхож байна.
Одоо байгалийн баялагт хөрөнгө оруулах нь санаа зовоосон асуудал болж байх шиг байна.
Хятадын эрэлт агшсантай холбоотой зах зээл шинэ нөхцөл байдалд дасан зохицож байна. Бидний 34%-г эзэмшдэг дэлхийн томоохон зэс алтны орд болох Оюу Толгойн хоёрдахь шатны бүтээн байгуулалтын ажилд ирэх 5 жилийн хугацаанд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. 20 олон улсын банк үүнд санхүүжилт олгохохоор болсон. Хэдийгээр байдал хэцүү байгаа ч зөв стратегитай оролцвол хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтой. Ирэх хоёр жилийн дараа зах зээл сэргэх байх, бид үүнд бэлэн байх ёстой.
Хятадын эрэлт ирэх жилүүдэд сэргэх болов уу?
Хятад улс шинэ аргачлалаар хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Энэ нь төсөл санхүүгийн шинэ урсгалыг бий болгох байх.
Эх сурвалж: http://asia.nikkei.com/
Эгүлэ Капитал судалгааны компанийн шинжээчид бэлтгэв. Бидэнтэй research@egulecapital.mn хаягаар холбогдох боломжтой.