Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн төлөв -- ТОВЧХОН



Газрын тосны үнийн бууралтын нөлөөгөөр газрын тосны компаниуд 125 тэрбум баррель нефт олборлох нөөцтэй 150 орчим төслүүдийн хөрөнгө оруулалтыг зогсоох эсвэл хойшлуулах шийдвэр гаргаад байна. Шинжээчид үүнийг ойрын 3-4 жилийн хугацаанд нэг өдрийн газрын тосны үйлдвэрлэл 19 сая баррелиар буурна гэж дүгнэж байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) –ийн мэдээллээр 2014 онд өдөрт 93.6 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг байсан бол 2015 онд 96.9 сая баррель газрын тос үйлдвэрлэж байна. Харин дэлхий дахиний газрын тосны нэг өдрийн эрэлт 2014 онд 92.8 сая баррель байсан бол 2015 онд 94.6 сая баррель байна. Өнгөрсөн хоёр жилд газрын тосны нэг өдрийн үйлдвэрлэлийн хэмжээ нь эрэлтээсээ 0.8-2.3 сая баррелиар өндөр байсан нь газрын тосны үнийн бууралтад голлох нөлөө үзүүлсэн байна.

2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өнөөгийн түвшингээ хадгалаад, газрын тосны үнэ мөн өнөөгийн түвшиндээ байсан тохиолдолд дэлхий дахиний газрын тосны нэг өдрийн эрэлт 1.2 сая баррелиар нэмэгдэж, 95.8 сая баррельд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан байна.

Шинжээчид өмнөх онд OPEC-оос бусад орнуудын 2016 оны газрын тосны нэг өдрийн үйлдвэрлэл 0.6 сая баррелиар буурахаар төсөөлж байсан бол одоо дэлхийн зах зээл дээр газрын тосны эрэлт, нийлүүлэлт хэрхэн тэнцвэржих нь OPEC болон Саудийн Арабийн хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарч байна.

Газрын тосны салбарын 2040 он хүртэлх эрэлт, нийлүүлэлтийн төсөөлөл болон голлох сорилтуудын талаар дараах тайлангаас дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.


http://www.opec.org/opec_web/static_files_project/media/downloads/publications/WOO%202015.pdf