Европын Хөрөнгө оруулалтын банк Говийн салхин станцийн төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.


Ferrostaal компани хэвлэлийн мэдээлэлдээ Европын Хөгжлийн банк Монголын говийн бүс дэхь Ferrostaal Industrial Projects GmbH төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Сайншандын салхин станцийн төсөлд 115 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг мэдэгдсэн байна. 
Европын Хөгжлийн банк тус төсөлд гол үүрэгтэй оролцож санхүүжилтийг олгож байгаа юм. Сайншанд салхин парк ХХК-н захирал Oliver Schnorr мэдэгдэхдээ салхин станцыг 2017 оны есдүгээр сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна гэжээ.Санхүүжилтийн 70%-г зээлээр, үлдсэн 30%-г өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд Европын хөгжлийн банк гол зээлдэгч ба өөрийн хөрөнгийг мөн хангаж ажиллаж байгаа юм.



Энэхүү салхин цахилгаан станц нь 52 МВт-ын суурилагдах хүчин чадалтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн хойд хэсэгт 2015 – 2016 оны хооронд байгуулахаар төлөвлөгдөөд байна. 

Төслийн хөгжүүлэгчээр Сайншанд Салхин Парк ХХК, хөрөнгө оруулагчаар ХБНГУ –ын Ферростаал (Ferrostaal) компани ажиллаж байна.

Салхин цахилгаан станцыг байгуулахад 120 сая орчим Ам.Доллар шаардлагатай ба ашиглалтанд орсноор жилдээ 170 сая кВт.ц цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж, 200 мянга орчим тоннтой тэнцэхүйц нүүрсхүчлийн хий ялгарлыг бууруулах юм.

Салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч болон үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг олон улсын тендерийг 2014 оны 7 дугаар сард сард зарласан.