Yang Jiechi. Эх сурвалж: Financial Times
Их 20 орны Бээжин дэх төлөөлөгч, Хятад Улсын зөвлөлийн гишүүн (State Councillor) Yang Jiechi “Эдийн засаг дахь сүүлийн үеийн хэлбэлзэл, өөрчлөлтүүд нь дэлхий нийтийн өмнө хүнд сорилтуудыг бий болохоор байна. Дахин хямрал болохыг үгүйсгэх аргагүй юм” гээд “бусад улсуудын дотоодын бодлогуудаас үүсэх сөрөг нөлөөллүүдийг бууруулах бодлогын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Сүүлийн үед Америкийн биш харин Хятадын таагүй байдлаас үүдэлтэйгээр дэлхийн эдийн засгийн уналт, хямрал бий болох магадлалтай байгааг
сануулах шинжээчид олноор нэмэгдэж байгаа тухай Economy watch
бичсэн байна. Хятадын худалдааны эргэлт
2015 онд 3.96 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд өмнө оноос 8 хувиар буурсан
байна. Хятадын засгийн газраас худалдааны эргэлтийг 6 хувиар өснө гэж таамаглаж
байсан юм.
Мөн Хятадын ДНБ-ий өсөлт 2015
онд 6.9 хувьтай гарч сүүлийн 25 жилийн хамгийн доод цэгтээ хүрсэн байна.
Худалдааны эргэлт буурсан, эдийн засгийн өсөлт саарсан болон хөрөнгийн зах зээлийн
хэлбэлзэл нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулагч нарт хүндээр тусч байна.
Шанхайн
Нэгдсэн Индекс оны эхнээс хойш 18.5 хувиар буурсан бол өнгөрсөн оны 6 дугаар сард дэлхийн
санхүүгийн хямралаас хойшх хамгийн дээд цэгтээ хүрч өссөнөөс хойш 44 хувиар
буурсан байна.
Вашингтон Пост сонинд Хятадын эдийн засгийн удаашрал нь түүхий эдийн үнийн уналт болон худалдааны бууралтаар дамжуулан дэлхийн даяар үнийн уналт буюу дефляцийг бий болгож байгаа тухай онцолсон байна.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn