Монцемент эко үйлдвэрлэл

Дэд бүтэц муу, усны нөөц багатай Монголын говийн бүс нутагт эко цементийн үйлдвэр барих нь олон саад бэрхшээлтэй. Гэвч Монголын уул уурхай, барилгын компани Монполимет групп өөрийн охин компани болох Сэнж Сант ХХК Монцемент барилгын материалын үйлдвэрээ 2015 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.


Үйл ажиллагаа болон санхүү

Улаанбаатараас 500 гаруй км-ийн зайтай Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт баригдсан “Монполимент” группын “Монцемент” эко үйлдвэр нь жилдээ нэг сая тн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тус үйлдвэрийн урьдчилсан судалгаа тооцоог Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас хийж 2013 оны тавдугаар сард үндсэн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тус банкны зүгээс зөвхөн бүс нутагт хийх хөрөнгө оруулалтынхаа хүрээнд бус байгальд хоргүй хамгийн сайн технологотой үйлдвэрлэлийг харгалзан гол хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Мөн Монцемент компани нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлага өндөртэй эмэгтэй хүн удирдаж байгаа нь ч нэр хүндийг өсгөх хүчин зүйл болжээ. Зээлийн гэрээ нь 2014 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд ЕСБХБ нь 50%-г хөрөнгө оруулжээ. Үлдсэн 50% хөрөнгө оруулалт болох 63 сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон юм.
ЕСБХБ нь одоогоор Монгол улсын хамгийн том санхүүгийн хөрөнгө оруулагч байгаа бөгөөд 1.1 тэрбум долларын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Эдгээр хөрөнгө оруулалтын 9% нь барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хийгдсэн ба бараг бүх хөрөнгө оруулалт хувийн секторын компани, банкуудад олгогдсон байна.

Монголын цементийн зах зээл

2014 онд Монголын цементийн нийт хэрэглээ 2 сая тонн бөгөөд нэг барилгын хэрэглээ ойролцоогоор 650 кг байдаг байна. Үүний дийлэнх буюу 80%-г Хятад улсаас импортолдог. Цементийн гол зах зээл нь нийслэл хот Улаанбаатар ба сүүлийн жилүүдэд хотжилт, барилга байгуулалж хурдацтай хөгжиж байгаа юм. 2016 оноос хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд өсөх төлөвтэй байгаа тул цементийн эрэлт цаашдын 5 жилд өндөр байх төлөвтэй байгааг Монцемент үйлдвэрийнхэн тооцож байгаа аж. Мөн Монцемент 2016 оны 3-р улирлаас эхлэн Улаанбаатар хотод байрлах шинэ цементийн үйлдвэрлэлийн нэгжээ эхлүүлэхээр ажиллаж байна. Тус хоёр төслийн нийт хүчин чадал нь 1 сая цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2016 оны нийт зах зээлийн хэрэглээний 30-40% хангахаар тооцоолжээ.
 Монголын говь нутагт байгуулагдах Монцемент төслийн үйлдвэр нь:
·         Бүрэн автоматчилагдсан
·         Хаягдал дулаанаас цахилгаан үүсгэх, бохир усыг дахин ашиглах технологийн орчин үеийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн дэд бүтцийн оновчтой шийдэлтэй
·         Тоосжилт болон хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европын стандартын шаардлагыг хангасан
·         Түлш зарцуулалт бага
·         Байгаль орчинд сөрөг нөлөө багатай ЭКО үйлдвэрлэл

Төслийн байршил:
·         Улаанбаатар хотоос зүүн урагш 520 км
·         Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 55 км
·         Дорноговь аймгийн Өргөн сумаас 2 км

Төслийн байршил болох Өргөн сум нь шохойн чулууны арвин нөөцтэй газар бөгөөд Улаанбаатар хотоос 520 км-н зайд оршдог төмөр замын тэнхлэгтэй байршил болон Сайншанд хотоос холгүй байрладаг. Үйлдвэрийн газрыг төмөр замын шугамтай холбох ажлыг мөн эхлүүлэх аж.  Төслийн хүрээнд орон нутагт ихээхэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. Тухайлбал, Сайншандад дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станцыг ашиглалтад оруулсан байна. Мөн Өргөн өртөөгөөс салбарласан 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьжээ. Монцемент” үйлдвэрт 500-гаас дээш ажлын байр шинээр бий болох юм байна.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn