Монгол Холдингс болон Монроуд компаниуд нэгдэх үйл ажиллагааг эхлүүллээ.

Монгол Холдингс /MNHD/ болон Монроуд ХХК компаниуд Хамтран ажиллах солилцооны хэлцэлд нэгдэн орж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хэлцлээр Монроуд компани нь Монгол Холдингсийн охин компани болж нэгдэж байгаа аж. Мөн солилцооны хэлцлээр Монроуд компани Монгол Холдингсийн 49%-тай тэнцэх хэмжээний энгийн хөрвөх хувьцааг эзэмших юм. Гэрээний зарим нөхцөлд дурьдсанаар одоогийн өр төлбөрийг үнэт цаас руу шилжүүлж, компанийн арилжах нэгж хувьцааны ханшийг 2.00 ам.доллараар тогтоож, хамтарсан компаниудын шинэ бизнес стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай капитал хөрөнгийг мөн шилжүүлж байгаа аж.

Add caption


Монроуд ХХК нь зам гүүр барих, машин механизмын түрээсийн үйлчилгээний чиглэлээр 2001 онд байгуулагдсан бөгөөд Оюу толгой болон Монголын засгийн газраас хэрэгжүүлж буй зам барилгын ажил гүйцэтгэгч томоохон харилцагч юм. 2014 оны аудитлагдсан тайлангийн мэдээгээр тус компанийн нийт орлого нь 36.2 тэрбум төгрөг буюу 19.2 сая ам.доллараар хэмжигдэж байна. 2015 оны компанийн тайлан Монгол Холдингийн тайланд багтан гарахаар байна. Компанийн ерөнхийлөгч Brad Siniscalchi мэдэгдэхдээ “Энэхүү хэлцэл нь 2016 оны бизнес төлөвлөгөөний чухал хэсэг боллоо, Монроуд компанийн тоног төхөөрөмж, ажиллах хүч, хүчин чадал нь Hertz Equipment Rental компанийн Улаанбаатар дахь салбарын өргөжүүлэх ажилд томоохон тус нэмэр болно гэж харж байна” хэмээн мэдэгджээ.