Дэлхийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч Anheuser-Busch 46 тэрбум ам.долларын бонд гаргаж 110 тэрбум ам.долларын захиалга авлаа


Шар айраг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Anheuser-Busch өрсөлдөгч SABMiller-ийг худалдаж авахдаа зориулж 2016 оны 1 сарын 13-нд дэлхийн корпорацийн түүхэнд хоёрт орох дүнтэй бонд гаргаж 110 сая ам.долларын захиалга хөрөнгө оруулагчдаас авлаа.

Anheuser-Busch бондыг АНУ-ын зах зээл дээр 3 жил, 5 жил, 7 жил, 10 жил, 20 жил, 30 жил, хөвөгч хүүтэй 5 жил гэсэн хугацаатайгаар гаргасан бөгөөд 500 орчим хөрөнгө оруулагчдаас нийт 3,000 захиалга хүлээж авчээ.

Хамгийн их дүнтэй хэлцэл 10 жил, 30 жилийн хугацаатай бондонд тус бүрийн дүн 11 тэрбум ам.доллараар хийгдсэн бөгөөд өгөөж T+160bp, T+205bp түвшинд эхэлж 20bp-гээр доогуур түвшинд зах зээлд анхлан байршлаа.

Хэлцлээр 3 жилийн хугацаатай 4 тэрбум ам.долларын бонд T+85bp, 5 жилийн хугацаатай 7.5 тэрбум ам.долларын бонд T+120bp, 7 жилийн хугацаатай 6 тэрбум ам.долларын бонд T+150bp, 20 жилийн хугацаатай 6 тэрбум ам.долларын бонд T+190bp өгөөжтэй хийгдлээ.


Хамгийн том дүнтэй компанийн бонд (тэрбум ам.доллар)


Эгүлэ Капитал
research@egulecapital.mn