Хятадын Төв банкны зүгээс интервенц хийх зардал өссөн, эдийн засгийн өсөлт удааширсан нь валютын ханшийг сулруулах бодит шалтгаан болж байгааг мэдэгдсэнээс үүдэн юанийн ханш сүүлийн 5 жилийн доод цэгт хүрч унасан байна.
Хятадын Ардын Банкны өдөр бүрийн зарладаг албан ханшийн мэдээ нь 2011 оны 4-р сараас хойш хамгийн бага түвшинд хүрч Мягмар гарагийн хаалтын ханшаас суларчээ. Юанийн валют Хонг Конгийн зах зээл дээр 1.3 хувь унасан нь өнгөрсөн 8-р сард валютын сулруулалт хийж Шанхайн бирж дээр 0.6% унаснаас хойш томоохон уналтын нэгт тооцогдож байгаа юм.
Өнгөрсөн оны 8-р сарын 11-нд бодлогын ханшийн сулруулалт хийснээс хойшхи 4 сарын хугацаанд Төв банкны зүгээс ханшийг тогтворжуулахын тулд интервенц их хийснээс болж валютын нөөц их хэмжээгээр буурсан. Үүнд түлхэц болсон зүйл нь 12-р сард АНУ-н Төв банк бодлогын хүүгээс өсгөсөнөөс капиталын гадагшлах урсгал нэмэгдсэн болон эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг аж.
Одоогоор зах зээлд оролцогчид Бээжингийн зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээ хэт удаан хойрго байгааг шүүмжилж бичсээр байна.

Мягмар гарагт Төвбанкны зүгээс хийсэн интервенц нь валютын зах зээл дэхь томоохон уналтаас сэргийлсэн дүн байлаа гэж оролцогчид дүгнэж байна.
Лхагва гарагт оффшор юаны /Хятадад үйлчлэх ханш/ ханш ам.доллартай харьцах ханш 6.5460 болж суларснаас үүдэн Хятад цөөн хэдэн банк одоогоор ам.доллар худалдаж байгаа ба захиалгын хэмжээ нь тогтвортой байж чадахгүй байгаа аж.
Оффшор юаны /Хонг Конгд ашиглагдах/ ам.доллартай харьцах ханш 6.70 болж буурсан нь 2010 оны 9-р сараас хойш анхны тохиолдол юм.
ОЛОН УЛС ДАХЬ НӨЛӨӨЛӨЛ

Юанийн сулралт нь дэлхийн бусад улсуудад сайн нөлөө үзүүлэхгүй бөгөөд Хятад юанийн ханшийн сулралтаа зогсоох арга хэмжээ авах хүртэл глобал зах зээлд тогтворгүй байдал бий болно гэж шинжээчид үзэж байна.
Хятадын төр засгийн зүгээс ханшийг сулруулж экспортын орлогоор дамжуулан эдийн засгаа дэмжихийг хичээж байгаа нь өөрийн эдийн засгаа аварч өөр нэгнийг золиосонд явуулж байгаа хэрэг гэж дүгнэжээ.
Засгийн газрын тооцоолсноор ирэх 7 хоногт зарлагдах Хятадын экспортын дүн 12-р сард бууралттай гарах төлөвтэй байгаа нь 6 сар дараалан буурсан үзүүлэлт болох юм.
ХЯЗГААРЛАГДМАЛ УНАЛТ
Голдман Сакс групын үзэж байгаагаар ханшийн уналт нь тодорхой хязгаарт үргэлжилж цаашид тогтвортой байна хэмээн үзэж байна, учир нь эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн бууралт нь Хятадын урсгал тэнцлийг ашгийг нэмэгдүүлж байгаа аж.
Газрын тосны үнийн уналтаас гэхэд 360 тэрбум ам.долларын хэмнэлтийг хийж гадаад худалдаа нь сайжирсан үзүүлэлт гарчээ.