Энэтхэгийн агаарын хүчин (The Indian Air Force) ОХУ-ын онгоц үйлдвэрлэгч Sukhoi-той Энэтхэг-ОХУ-ын 5 дахь үеийн сөнөөгч
онгоц (FGFA) хөгжүүлэхээр харилцан
тохиролцлоо. Хэлэлцээрийн дагуу хоёр улс тус ажиллагаанд зориулж тус бүр 4
тэрбум ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийх юм.
Энэтхэгийг Батлан хамгаалах яамны эх сурвалжийн дагуу уг хэлцлийн дүнд
ОХУ-ын Sukhoi-30MKI сөнөөгчийг
орлох 250 ширхэг FGFA-ийг
үйлдвэрлэнэ.
Хоёр улс байлдааны сөнөөгч онгоц үйлдвэрлэхэд эхний нэг жилд 1 тэрбум ам.доллар,
дараачийн 4 жилд тус бүр 500 сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Үүнтэй зэрэгцэн Энэтхэг улс Франц улсаас 36 ширхэг олон үйлдэлт сөнөөгч
онгоцнуудыг худалдаж авахад гарын үсэг зурснаа мэдэгдсэн.
Энэтхэг Улс хуучин Зөвлөлтийн үеийн цэрэг армиа шинэчлэхийг зорьж байгаа
бөгөөд нийт 126 байлдааны онгоцыг 12 тэрбум ам.доллараар худалдаж авах төлөвлөгөөтэй
байна.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn