Рио Тинто хувьцааны ханш: Монгол дахь уул уурхайн төсөлд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болов.

Рио Тинто компани өнгөрсөн сард дэлхийд зэсийн нөөцөөрөө томд тооцогдох Монголын Оюу Толгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсанаа мэдэгдсэн билээ. Тус санхүүжилтийг АНУ, Канад, Австралийн засгийн газрын баталгаат экспортын зээлийн агентлагууд, BNP, ANZ, HSBC зэрэг 15 арилжааны банкууд хийж байгаа юм. Санхүүжилтийн төлөвлөгөөнд дурьдсанаар капитал зарцуулалт, шаардлагатай худалдан авалт зэрэгт төслийн зүгээс 4.4 тэрбум ам.долларыг талууд хувь тэнцүүлэн гаргах юм. Мөн ирээдүйд тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдүүлэхэд шаардагдах нэмэлт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэгдсэн байна. ТУЗ-н эцсийн шийдвэр 2016 оны дунд үед гарах төлөвтэй байгаа юм.
Рио Тинто компанийн зэс нүүрсний салбар хариуцсан захирал Jean Sebastien Jacques “Тус хэлцэл хийгдсэнээр өмнөх 4 жилийн үйл ажиллагаанаас ч илүү чухал үйл явдал боллоо хэмэээн мэдэгджээ.

Deutsche банкны шинжээч Paul Young хэлэхдээ дэлхийд томоохонд тооцогдох зэсийн нөөцтэй тус төслийн далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жилд хийгдэж, жилдээ хамгийн багадаа 500,000 тонн зэс, 600,000 унци алт олборлох боломжтой гэжээ.
Оюу толгойн орд нь нийт 25 тэрбум фунтын өртөгтэй зэс, 12 сая унци алтны нөөцтэй бөгөөд нийт баялагын 80 хувь нь далд уурхайн хэсэгт оршдог. Санхүүжилтийн гэрээ хийгдэж буй цаг үе Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалан зэсийн ханш таагүй үед таарч байгаа хэдий ч Рио Тинтогийн зүгээс бүтээн байгуулалтын ажил дуусах үед зэсийн ханш эргэн сэргэсэн байна гэж үзэж байгаа юм.
Рио Jacques хэлэхдээ Бид зэсийн ханшийг урт хугацаанд өснө гэж таамаглаж байгаа, ирэх 10 жилийн хугацаанд 6-8 сая тонн зэс борлуулах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгджээ. Мөн Оюу толгой төсөл нь Хятад улсын зэсийн эрэлтийг хангах зорилттой байгаа бөгөөд дэлхийн бусад улсуудад ч ханган нийлүүлэх боломжтой аж.


Хэдий тийм ч голлох металын ханш унасаар байгаа бөгөөд Хятадын худалдан авагч борлуулалтын индекс 12 сард буурч 48.2 болохоор таамаглагдаж байна.
Рио Тинто компанийн хувьцааны ханш даваа гаригт 3.28 хувь буурч 1,914.50болсон бол FTSE 100 индекс 2.21 хувь уналттай байна. 2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний ханш 34 хувь унаж хоёр жилийн доод түвшинд хүрсэн.