ДНБ : 10.3 их наяд ам.доллар
ДНБ өсөлт : 6.9%
Бодлогын хүү : 4.3%
Ажилгүйдэл 4%
Инфляци 1.6%
2015 оны эцэст
Хятадын ДНБ-ны өсөлт 6.9% гарсан нь өнгөрсөн оны мөн үед 7.3%-тай харьцуулахад
0.4% буурсан буюу 25 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшиндээ хүрлээ. Дэлхийн
хоёрдахь том эдийн засагтай улсын тус үзүүлэлт нь олон улсын байгууллагуудын
таамаглалтай таарч байгаа юм. Хэдийгээр Хятадын төр засгийн зүгээс 2015 оны
эцэст эдийн засгийн өсөлтийг 7%-д барих зорилготой байсан ч зорилтот түвшнээс
доогуур гарлаа.
Ерөнхий сайд Li
Keqiang-ны мэдэгдсэнээр тус өсөлт нь
одоогийн эдийн засагт тохирох өсөлт бөгөөд урт хугацаанд ажлын байр нэмэгдэнэ
гэж үзэж байгаа аж. Цаашид эдийн засгийн өсөлт энэ хэвээр саарвал Хятад улс экспорт,
хөрөнгө оруулалтанд тулгуурласан эдийн засгийн бүтцээ хэрэглээ, үйлчилгээний салбарт
чиглэсэн болгож өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Мөн эдийн засгийн идэвхжил саарсан
байгаатай холбогдуулан Хятадын Төв банкны зүгээс 2014 оны 11-р сараас хойш 6
удаа бодлогын хүүгээ буулгаад байгаа юм.