Унгарын үндэсний худалдааны танхимаас гадаад зах зээл дээрх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Капитал групптэй хөгжлийн төсөл хөтөлбөрт зориулж 25 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээний дагуу Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк, нийтийн гэрэлтүүлэгийн бүтээн байгуулалтын ажил болон ухаалаг хот төслүүдийг хэрэгжүүлэх аж. Уг төслөөр барилгын материал болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа УҮХТ-с мэдэгджээ.
Egule Capital
mongolia
news
Унгарын үндэсний худалдааны танхим Монголын Капитал групптэй 25 сая еврогийн гэрээ байгууллаа.