Зах зээл дээрх түүхий эдийн (commodities) хэлбэлзэл энэ оны нэгдүгээр улиралд хамгийн доод түвшиндээ хүрнэ.
Хөрөнгө
оруулагчдийн хувьд өнөөдрийн нөхцөл байдал туйлийн тодорхой бус байгаа бөгөөд 2015 он бол түүхий эдийн зах зээлийн хувьд хүндхэн жил
байлаа. Зах зээл дээр их хэмжээний зээлийн тасалдал (credit crunch) үүсээд байгаа нь Петробрасаас эхлээд Гленкорь зэрэг
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт хүндээр нөлөөлж байна.
Зах зээлийн үргэлжилсэн
уналт болон хүндрэлүүд нь сүүлийн саруудад нийлүүлэлтийг буурахад хүргэж байна.
Нийлүүлэлт буурсаар өнөөдрийн эрэлтийн түвшинд хүрсэн тохиолдолд зах зээл эргэж
сэргэх нөхцөл бүрдэх буюу мөчлөгийн уналтын доод цэгт хүрэх тухай шинжээчид
тэмдэглэж байна.
Зарим шинжээчид
2016 оны эхээр зарим түүхий эдийн эрэлт нийлүүлэлт тэнцэх бол зарим
түүхийн эдийнх 2017 оны эхээр эрэлт нийлүүлэлт нь тэнцэх тухай таамаглаж
байна.
Ерөнхийдөө
түүхий эдийн захийн мөчлөг нь 18 сар үргэлжлэх тохиолдол элбэг байдаг. Уг зүй
тогтлоор бол одоогийн мөчлөг 2016 оны нэгдүгээр улиралд эргэхээр байна. Өөрөөр
хэлбэл, түүхий эдийн захын хамгийн доод уналтын цэг нь 2016 оны нэгдүгээр
улиралд тохиогоод цаашид өсөх хандлага үргэлжлэх тухай зарим шинжээчид
таамаглаж байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.