Европын
сэргээн босголт хөгжлийн банк 2015 онд түүхэн дээд хэмжээ буюу 9.4 тэрбум еврогийн
хөрөнгө оруулалт хийж 800 сая еврогийн ашигтай ажиллажээ.
2014
онд Эстониас Египт, Мороккогоос Монгол хүртэлх нийт 36 улсын 381 хувийн төсөл
хөтөлбөрт 8.9 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийсэн ч 600 сая еврогийн алдагдалтай ажилласан. Хэдийгээр
бидний хамтран ажилладаг улс орнуудын бизнесийн орчин хүнд таагүй нөхцөлд
байсан хэдий ч ЕСБХБ хамгийн сайн санхүүгийн үзүүлэлттэй гарлаа, хэмээн
ЕСБХБ-ны ерөнхийлөгч ноён Suma
Chakrabarti мэдэгдэлдээ дурьджээ.Яг одоо бид ирэх жилүүдэд ажиллах
стратеги, эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт хийн улс орнуудын эдийн засгийг
сайжруулах гарцын талаарх зүйлсэд анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн мөн
хэлжээ.
2015
онд ЕСБХБ нэмэлт санхүүжилт олголтоороо амжилттай ажилласан арилжааны банк
болсон бөгөөд 2.3 тэрбум еврогийн синдикат зээлийг 40 гаруй төсөл хөтөлбөрт
олгосон нь 2008 оны санхүүгийн хямралаас хойшхи хамгийн өндөр дүн бүхий синдикат
зээллэгийн түвшин болсон аж. Тус банкны мэдэгдсэнээр 2014 оны алдагдлын түвшинд
Орос, Украйны эдийн засгийн сул түвшин голлон нөлөөлжээ. 2015 онд хувь
нийлүүлэгчдийн шийдвэрээр ЕСБХБ Орос улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн
санхүүжилт шинээр олгохоо зогсоосон бол Украйн улс санхүүжилт хүлээн авсан
хэмжээгээрээ хоёрдугаарт орж нийт хүлээн авсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1 тэрбум
еврод хүрчээ. Мөн Турк улс томоохон санхүүжилт авагч улс бөгөөд хөрөнгө
оруулалтын хэмжээ 1.4 тэрбум еврогоос 1.9 тэрбум евро хүрч өссөн байна. Төв Азийн
болон хойд өмнөд газар дундын тэнгисийн бүс нутагт хийх санхүүжилтийн хэмжээ
сүүлийн үед хурдацтай өсөх төлөвтэй байгаа юм.
Мөн
өнгөрсөн жил богино хугацаанд эдийн засгаа сэргээх оролдлого хийж буй Грек
улсад эхний хөрөнгө оруулалтаа хийсэн бөгөөд тус улсын банкуудад 250 сая
еврогийн санхүүжилт олгосон байна.
Монгол улс дахь санхүүжилтийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 01-р сарын 21-нд ТЭСО группын зайрмагны үйлдвэрт бизнес хөгжүүлэлт, шинэ техник технологид зориулан 5.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг олгосон байна.
Эгүлэ Капитал
research@egulecapital.mn