ЕСБХБ Оюу Толгой төсөлд 1.2 тэрбум ам.долларын зээлийг олголоо

Олон улсын санхүүгийн институци, Экспортын зээлийн агентлаг, хөгжлийн болон арилжааны банкууд Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих Оюу Толгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээлийг олголоо. Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тус зээлээс 1.221 тэрбум ам.долларыг синдикат зээлийг Оюу Толгой компанид олгосон байна. Оюу толгой төсөл нь одоогоор ил уурхайгаас олборлолт хийж байгаа бөгөөд нийт ордын 80 хувь нь далд уурхайн хэсэгт байрлаж байгаа юм. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монголын эдийн засгийг ДНБ-ны 1/3%-тай тэнцэх хэмжээгээр өсгөж, ард иргэдийн амьдралд бодит өсөлт болно гэж үзэж байгаа юм.  Зээлдэгч Oyu Tolgoi LLC нь Рио Тинто компанийн хувь эзэмшлийн Turquoise Hill, Монголын засгийн газрын харъяа Эрдэнэс Оюу Толгой компанийн хамтран эзэмшигч компани юм.
ЕСБХБ-ны Эрчим хүч, байгалийн баялаг хариуцсан ерөнхий захирал Riccardo Puliti мэдэгдэхдээ “Өнөөдрийн байгуулж буй санхүүгийн хэлэлцээр нь Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих гол түлхүүр болж байна. Тус төсөл хэрэгжих боломжтой болсноор Монгол улсыг уул уурхайн дэлхийн газрын зурагт чухал орны тоонд багтааж, бусад ижил төстэй төслүүдийг урагшлуулахад томоохон түлхэц болж буй юм. ЕСБХБ нь төслийн хөгжилд бүх талын сайн туршлагыг хуримтлуулан ажиллахдаа таатай байх болно хэмээн мөн тэрээр дурьджээ.
ЕСБХБ-ны зүгээс өөрийн данснаас 400 сая ам.долларыг /A зээл/ олгож байгаа бөгөөд үлдсэн хэсгийг  /B зээл/ нь 15 арилжааны болон хөгжлийн банкуудаас синдикат зээлийг босгон олгож байгаа аж. Энэхүү синдикат зээл нь ЕСБХБ-ны хамгийн томд тооцогдох хэлцэл болжээ.
Харин нөгөө талд Олон улсын санхүүгийн корпораци мөн ижил хэмжээний 1.221 тэрбум ам.долларыг мөн адил A/B бүтэцтэйгээр олгож байгаа аж. Санхүүжилтийн үлдсэн хэсэг болох 2.2 тэрбум ам.долларыг экспортийн зээлийн агентлаг, хөгжлийн банк, Дэлхийн банкны Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлагууд олгож байгаа юм. Канадын Экспортын хөгжлийн төв, ЕСБХБ, Олон улсын санхүүгийн корпораци, BNP Paribas зэрэг оролцогчид ээлийн захирах эрх бүхий оролцогчоор /Initial Mandate Lead Arrangers/, Standard Chartered нь зээлийн эрх бүхий оролцогчоор /Initial Lead Arrenger/ ажиллахаар болжээ. BNP Paribas нь арилжааны банкууд, ECБХБ,ОУСК-уудын B зээлээр санхүүжиж буй 2.34 тэрбум ам.долларын голлох захирах эрхтэйгээр оролцож байгаа юм.

ЕСБХБ нь 2006 оноос хойш Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд одоогоор 1 тэрбум ам.долларын хэлцлүүд хийжээ. Голлох зээлийн төслүүд нь хувийн хөрөнгө оруулалтын компаниуд, уул уурхайн бус үйлдвэрлэл хөдөө аж ахуйн салбарт олгогдсон байна.
Эгүлэ Капитал судалгааны компанийн шинжээчид бэлтгэв. Бидэнтэй research@egulecapital.mn хаягаар холбогдох боломжтой.