Франц Улс Энэтхэгт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Франц Улсын сангийн сайд Майкл Сапин 2015.01.25-ны өдөр Францын компаниуд Энэтхэг Улсад ирэх 5 жилд 10 тэрбум ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийхийг мэдэгдлээ.

Франц улс Энэтхэгт сүүлийн 5 жилийн турш жилд 1 тэрбум ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.

Тодруулбал Энэтхэгт суурилуулаад буй нарны эрчим хүчний 10%-ийг Францын компаниуд байгуулсан бөгөөд үүнийг ч цаашид нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Францын сангийн сайд Сапин хэлэхдээ” Франц бол Энэтхэийг 3 дахь том гадаадын хөрөнгө оруулагч бөгөөд Францын нийт 400 орчим компани Энэтхэгтэй холбоотой ажиллаж жилийн 20 тэрбум ам.долларын мөнгө эргэлдүүлж байна” гэсэн юм. Эдгээр хөрөнгө оруулалтын ихэнх нь аж үйлдвэрийн салбарт зориулагдсан байдаг.

Энэтхэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын 60% нь Францын хөгжлийн агентлагаар (French Development Agency) дамждаг.  Уг агентлаг дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны байдлаар 8.1 тэрбум еврогийн төсөл хэрэгжүүлсэн.

Сапин Энэтхэгийн ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр “Франц Улс хэдийгээр дэлхийн ГШХО-ийн нэлээдгүй хэсгийг өөртөө татаж чаддаг ч Энэтхэг компаниуд манай оронд цөөхөн. Би Энэтхэгт ажиллаж буй Францын компани бүрийг та бүхний төлөөлөгч гэж үзэж тэдгээрийг өөрсдийн Энэтхэг хамтрагчдаа Францад авчирч бидэнд дутагдаж байгаа зүйлсийг гүйцэлдүүлээсэй гэж үздэг” гэсэн юм.

Эгүлэ Капитал
research@egulecapital.mn