Өрийн хямралаас зайлсхийх 3 арга зам

Эрсдэл өндөртэй цөөн хэдэн, тодорхой улс орны өрийн зохистой түвшний талаар маргаан, мэтгэлцээн түгээмэл өрнөдөг. Гэвч, өрийн ачаалал дэлхийн анхаарлыг татаж буй нэг асуудал болон хувирчээ. Монгол ч мөн ялгаагүй өрийн асуудалд чирэгдэн орсон.
Хөгжингүй орнуудын өр дэлхийн II-р дайнаас хойш анхаарал татахуйц түвшинд хүрээгүй. Харин хөгжиж буй зах зээлийн өр 1980–аад оны өрийн хямралын түвшинд хуримтлагдаад байна. Мөн түүнчлэн бага орлоготой улс орнуудын 40% буюу 60 улсын 24 нь өрийн дарамтад өртсөн эсвэл өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд өрөө барагдуулах чадамжгүй байгаа юм. Энэ нь эдийн засгийн үйл хөдлөл болон ажил эрхлэлтэд эмх замбараагүй байдлыг авчрах сөрөг нөлөөтэй. Тиймээс Япон улс G20 хөтөлбөрийн удирдагч болохын хувьд өрийн зохистой байдлыг тэргүүн асуудал хэмээн тодорхойлсон байдаг.
“Хөгжиж буй улс орон бүрд өрийг бүртгэх, хянах бас тайлагнах институцийг сайжруулж, чухал ач холбогдолтой болгох боломж бий.
Одоогоор цөөнгүй хөгжингүй эдийн засгийн баримталж буй “маш бага хүүний түвшин”-н үед өндөр өр нь асуудал үүсгэх аюултай зүйл биш юм. Гэсэн ч их хэмжээний өрийн түвшин засгийн газрыг дэлхийн санхүүгийн байдал болон хүүгийн өндөр зардалд маш эмзэг болгодог ажээ. Энэ нь зах зээлийн залруулаг, валютын ханшийн огцом өөрчлөлтийг гааруулахаас гадна хөрөнгийн урсгалыг сулруулж, улмаар өрийн зохистой байдлыг улам ярвигтай болгодог.

Мэдээж өр бүхэн муу биш билээ. Яг үнэндээ зээл л бидний амин чухал гэгддэг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол болон өөр бусад нийтийн барааг санхүүжүүлж чадна. Үр ашигтай нөөцөд зөв хөрөнгө оруулснаар өрийн зардлаас давсан орлогыг бий болгодог. Тэр ч бүү хэл зарим өрийн өсөлт ялангуяа томоохон эдийн засгуудын хувьд дэлхийн санхүүгийн хямралын дараах өсөлтөд эерэгээр нөлөөлсөн ба болзошгүй сөрөг үр дүнгээс зайлсхийх боломжийг олгосон.
Өрийн түвшин өндөр байгаа нөхцөлд зээлээр орж ирсэн нөөцүүдийг ухаалгаар зарцуулаагүй (авилга болон сул институц), тухайн улс байгалийн гамшигт өртсөн эсвэл валютын ханшийн өөрчлөлт, капитал урсгалын гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн төрөл бүрийн сөрөг шокуудад өртсөн үед гол асуудал үүсэх бөгөөд энэ нь өрийг буцаан төлөх чадамжид сөргөөр нөлөөлдөг. Зарим хөгжиж буй эдийн засагтай орнууд одоо сүүлийн дурдсан асуудлыг шийдвэрлэх гэж хичээж байна.
Бага орлоготой улсууд хамгийн хүнд өрийн сорилтуудтай тулгардаг ба хариу үзүүлэх чадвар хамгийн бага байдаг.
Эдгээр улсын ихэнхэд нь эдийн засгийн хөгжлийг бий болгоход нэмэлт санхүүжилт чухал хэрэгцээтэй. Гадаад санхүүжилт нь голлон засгийн газрын бонд, гадны байгууллагуудын тусламж дэмжлэг болон санхүүгийн байгууллагуудын зээллэгээс бүрддэг. Засгийн газрын бонд болон худалдааны зээл нь ихэнхдээ өндөр хүү, богино хугацаатай ирдэг бөгөөд өрийг барагдуулах зардал нэмэгдэж үүнийг удирдах даалгаврыг улам хүндрүүлдэг.
Үүний зэрэгцээ санхүүжилтийн эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх нь ашигтай ч өрийн удирдах, эргэн төлөлтийн хугацааг зохицуулах зэрэг шинэ сорилтуудыг үүсгэдэг.
“Зээлдүүлэгч болон зээлдэгчид юу хийж чадах вэ? Гурван бодлогын тэргүүлэх чиглэл өөрчлөлт хийхэд тус болно.
Нэгт, засгийн газрын зээл санхүүгийн тогтвортой түвшинд байлгахад их хэмжээний хичээл зүтгэл хэрэгтэй. Зээлдэгч улсын өрийг зүй зохистой хэмжээнд байхуйцаар төсвийн зардал болон алдагдлын оновчтой төлөвлөгөөг гаргаж, маш хянамгай ажиллах хэрэгтэй. Дараагийн шинэ зээл авахаасаа өмнө санхүүжүүлж буй төслүүдийн боломжит өгөөж, татварын орлогоор эргэн төлөлт хийх чадвартай эсэхийг нягтлах шаардлагатай. Зээлдүүлэгчид ч гэсэн шинэ зээлээр гаргахаас өмнө энэхүү шинэ зээл нь зээлдэгчийн өрийн бүтцэд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Энэ нь зээлдэгчид болон зээлдүүлэгчдийг хоёуланг нь ирээдүйд үүсч болзошгүй санхүүгийн хүнд байдал, муу хэлэлцээр хийхээс хамгаална.
Дараагийн алхам нь бүх улс орнууд улсын өрийнхөө талаар дэлгэрэнгүй, ил тод тайлагнах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Хөгжиж буй улс орон бүрд өрийг бүртгэх, хянах бас тайлагнах институцийг сайжруулж, чухал ач холбогдолтой болгох боломж бий. Жишээ нь бага орлоготой улс орнуудын гуравны нэг нь улсаас гаргасан баталгааны талаар тайлагнадаггүй, 10-ны 1 хүрэхгүй хэсэг нь улсын үйлдвэрийн өрийн талаар тайлагнаж байна. Зээлдүүлэгчид зээлийн нөхцөл байдлын талаар илүү ил тод байдлыг хүртэх боломжтой байх ёстой. Өрийн хариуцлагын талаарх ил тод байдал нь их хэмжээний далд өрийн дарамт үүсэхээс зайлсхийх боломжийг олгодог.
Гуравт, бид үндэсний бус зээл олгогчидод хамаарах өрийн бүтцийн өөрчлөлтөд бэлдэхийн тулд албан ёсны зээлдүүлэгчид хоорондын хамтын ажиллагааг урамшуулах хэрэгтэй. Их хэмжээний өр үүссэн үед зээлдүүлэгчдийн хамтийн ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлснээр өрийн хямралыг давахад чухал түлхэц болно.
1980 – аад оны эхэн үед, Латин Америк болон бусад их хэмжээний өртэй ядуу орнуудын өрийн хямралыг шийдэх механизм бүтээх гэрээ хэлэлцээрүүд олон арван жилийг хамарч байв. Судалгаа шинжилгээ, үйл явдлууд өрийн дарамт хэрхэн томоохон гүрнүүдийн эдийн засгийн нөхөн сэргээх чадварт нөлөөлж буйг онцолж байв. Бид ирээдүйн өрийн эрсдэлийг урьдчилан харах, үүнийг бууруулах зөв алхмыг авах хэрэгтэй.

Эх сурвалж: ОУВС


Бэлтгэсэн:О.Лхагвасүрэн, ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН, СЭЗИС

Ядуурал дэлхийн бүс нутагт харилцан адилгүй буурч байна гэтэл Монголд

Ядуурал дэлхийн бүс нутагт харилцан адилгүй буурч байна гэтэл Монголд
1990 онд дэлхийн ядуурлын түвшин 35.9 хувь буюу 1,894.8 сая хүнд ядуу байсан бол 2015 онд ядуурлын түвшин 10 хувьд хүрч, ядуу иргэд 61 хувиар буурч 735.9 саяд хүрсэн. Бурунди, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Мадагаскар, Өмнө Судан орнуудын ядуурлын түвшин 70 хувиас давсан.
2015 онд нийт ядуу иргэдийн 85 хувь нь Сахараас өмнөх Африкийн орнууд, Азийн өмнөх хэсэгт хамаарч байна. Эдийн засгийн суурь таамаглалаар 2030 оны гэхэд нийт ядуу иргэдийн 87 хувь нь дангаараа Африкт хамаарахаар байна.

Монгол улсын ядуурлын түвшин 2016 оны байдлаар 29.6 хувь буюу 907.5 мянган хүнд ядууралд өртсөн байна. Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авч чадахгүй байна. Ядуурлын түвшин 10 жилийн өмнөөс 2.6 нэгж хувиар бууржээ.
**Хүн амын хэрэглээнд үндэслэн тооцсон 2010 оны ядуурлын шугамыг үнийн индексээр индексжүүлсэн тооцооллоор 2016 оны ядуурлын шугам 146.1 мянган төгрөг байна.

Эх сурвалж: Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо

2019 оны эдийн засгийн өсөлт /газрын зургаар/

2019 оны эдийн засгийн өсөлт /газрын зургаар/

ОУВС-н тооцооллоор 2019 онд:
-Дэлхийн эдийн засаг 3.7 хувь
-Ази, номхон далайн бүс 5.2 хувь
-БНХАУ 6.2 хувь
-ОХУ 1.8 хувь
-Монгол 6.3 хувиар тус тус өсөхөөр төсөөлсөн байна.

No photo description available.
Эх сурвалж: ОУВС
#EguleCapital
Монголын нүүрсний экспорт

Монголын нүүрсний экспорт

Монголын нүүрсний экспорт
Нүүрсний экспорт улирлын нөлөөгөөр жилийн сүүлийн 3 сар өсөлттэй байдаг.
Суурь таамаглалын дагуу 11 сард 4.1 сая.тн нүүрс экспортлохоор байсан ч хилийн хязгаарлалаас шалтгаалан 2.5 сая.тн нүүрс экспортолсон байна.
Өмнөх оны 12 сард мөн БНХАУ-н хилийн хязгаарлалаас шалтгаалж экспорт буурч байсан.

Image may contain: text
Цэцэрлэг VS цэцэрлэгийн хүүхдийн тоо

Цэцэрлэг VS цэцэрлэгийн хүүхдийн тоо

Сүүлийн 10 жилийн хугацаанд цэцэрлэгийн тоо 768 байснаас 84 хувиар өсч 1416-д хүрсэн бол цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 182.3 мянгаас 72 хувиар өсч 314.4 мянгад хүрсэн.
Уг хугацаанд нэгж цэцэрлэгт оногдох ЦЭЦЭРЛЭГИЙН хүүхдийн тоо 170-с 181 болж өссөн бол нэг цэцэрлэгт оногдох ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ хүүхдийн тоо 237-с 222 болж буурсан.
Харин 2007 онд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 72 хувь нь цэцэрлэгт хамрагдсан бол 2017 онд 82 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна.
No photo description available.
Эх сурвалж: ҮСХ
#EguleCapital

Азийн орнуудын гадаад санхүүжилтийн хэрэгцээ

Салбаруудын үйлдвэрлэл ба зээлийн үлдэгдэл

Банкны системийн чанаргүй зээл

Банкны системийн чанаргүй зээл

Ам.долларын ханш /Онцлох үйл явдлууд/

Түүхий эдийн үнэ

Egule-Infographic